Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, ДЭМЖЛЭЭ
П.Буяндэлгэр, Ж.Отгонцагаан нар "Олон улсын орчуулга"-ын өдөрт зориулсан эрдэм шинжилгээний семинарт илтгэгчээр оролцлоо

Дэлхий даяар жил бүрийн 9 дүгээр сарын 30-ны өдрийг орчуулагч, хэлмэрч болон орчуулгазүйн нэр томъёо судлаачид Олон Улсын Орчуулгын өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг. Олон улсын орчуулгын өдөр нь улс үндэстний эв нэгдэл, ойлголцлыг дэмжин хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буй эх хэлний болон гадаад хэлтэй мэргэжилтнүүдэд хүндэтгэл үзүүлэх зорилготой юм. Жил бүр энэ өдөр нэг сэдэв сонгон авдаг ба 2021 онд “United in translation” буюу “Орчуулгаар нэгдье” сэдвийн дор дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байна.

Өнөөдөр Хүмүүнлэгийн ухааны салбарын Гадаад хэлний орчуулга хөтөлбөрөөс Олон Улсын Орчуулгын өдрийг тохиолдуулж мөн 2024 оны Парисын олимптой холбогдуулан “Орчуулгаар нэгдье, Олимпизмыг дэлгэрүүлье” уриан дор <<Спортын сэтгүүлзүйн салбарын орчуулгазүйн асуудалд>> сэдэвт эрдэм шинжилгээний цахим их хэлэлцүүлгийг зохион байгуулж Семинарын гол илтгэгчээр МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгчийн зөвлөх Ж. Отгонцагаан, Дэлхийн Бөхийн Холбооны Азийн зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр нар оролцож МУИС – ийн оюутнууд товч илтгэл тавилаа. Хэлэлцүүлэг, илтгэлийн гол ач холбогдол нь Спортын сэтгүүлзүйн салбарт орчуулгын талаар тулгамдаж буй асуудал, Токиогийн зуны олимпыг (2021 он) шууд дамжуулах үеэр орчуулгатай холбогдон гарсан саад бэрхшээлийн талаар санал бодлоо хуваалцан ярилцажээ. Энэхүү эрдэм шинжилгээний их семинарын хэлэлцүүлгийн үр дүнд Спортын нэр томьёо, үг хэллэгийн толь бичиг, тайлбар толь гаргах боломж, үүд нээгдсэн ач холбогдолтой уулзалт семинар болжээ.

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан