Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, ДЭМЖЛЭЭ
САЙЕД МОЛЛАЙ: БИ БОЛ МОНГОЛ УЛСЫН ИРГЭН. МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ХАЙРТАЙ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр "Токио-2020" олимпын наадмаас медаль хүртсэн баг, тамирчдыг хүлээн авч уулзан, Засгийн газрын тогтоолын дагуу мөнгөн шагнал олголоо. Энэ үеэр "Токио-2020" олимпын наадмын мөнгөн медальт Саид Моллайтай хэвлэлийнхэнд сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр 7 хоногийн өмнө Германаас Монголд ирээд байна.

Саид Моллай: "Бүх монголчууддаа мэндчилгээ дэвшүүлж байна. Өнөөдөр олимпын болон паралимпын медаль хүртсэн тамирчдад баяр хүргэж, хүлээн авч буйд Монгол Улсын Ерөнхий сайд болон Монголын ард түмэнд баярлалаа. Мөн Ерөнхийлөгчид баярлалаа. Олон хоногийн өмнө "Саид Моллай Герман улсын иргэншил авах гэж байна" гэсэн хуудал мэдээлэл тархсан тухай би сонссон. Үүнийг үгүйсгэж байна.

Би Монгол Улсын паспорттай. Би бол Саид Моллай. Монгол улсын иргэн. Энэ медаль бол Монголын ард түмнийх. Тийм учраас Монголын ард түмэнд хандан худал мэдээлэлд бүү итгээрэй гэж хэлье. Би бол Монгол Улсын иргэн. Би Монголын ард түмэнд хайртай.

Би Герман улс руу үе үе явж, бэлтгэл хийж, ажилладаг. Гэхдээ би Монгол Улсын иргэн. Худал мэдээлэлд бүү итгээрэй гэж хүсэж байна. Намайг байнга дэмжиж, эрч хүч хайрладаг Монголын ард түмэнд баярлалаа. Би удахгүй бэлтгэлдээ орж, "Парис-2024" олимпод оролцон, монголчуудддаа илүү их амжилтаар бэлэг барихыг хүсэж байна.

Монголын ард түмэн, Монголын жүдо бөхийн холбоо, ноён Х.Баттулга болон Монголын үндэсний олимпын хороонд дахин талархал илэрхийлж байна. Олимпод амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад байр олгосонд баяртай байна. Одоогоор би зочид буудалд байрлаж байгаа. Цаашид буудалд байрлах шаардлагагүй болсондоо баяртай байна.

Ойрын зорилго гэвэл "Гранд слам"-д оролцож магадгүй. Германд байх хугацаандаа Бундеслигт барилдаж байгаа. Хуруундаа бага зэргийн бэртэл авсан.

Бэлтгэлээ дахин эхлүүлж, ирэх жил Азийн наадам, ДАШТ-д оролцох төлөвлөгөөтэй байгаа. Ирэх жилүүдэд болох тэмцээн Монголын спортод маш чухал тул би сайн бэлтгэх ёстой. Хичээнэ ээ" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан