Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Дохиолол мэдрэгчээ ажиллуулах нь таны гэр бүлийг эрсдэлээс сэргийлнэ

Сайжруулсан түлшний цогц хэрэглээ буюу "Утаагүй, угааргүй, ухаалгаар хэрэглэе" аян ирэх арванхоёрдугаар сарын 15 хүртэл 3 сар үргэлжилнэ. Аяны хүрээнд нийслэлийн иргэдийн өвөлжилтийг хангах, түүн дотроо сайжруулсан түлшний зөв хэрэглээ, яндангийн битүүмжлэл, угаарын хийн мэдрэгчийн хяналт, зөв хэрэглээг иргэдэд дадал хэвшил болгох зорилготой.

Чухамдаа Улаанбаатарчууд утаагүй өвөлжихийн зэрэгцээ яндан зуухынхаа битүүмжийг шалгаж, дохиолол мэдрэгчээ ажиллуулах нь гэр бүл, хайртай дотны хүмүүсээ эрсдэлээс сэргийлж чадна гэдгийг ухамсарлуулах явдал юм.

Энэ жил угаарын эрсдэл гаргахгүй байхад онцгой анхаарах чиглэлийг БОАЖ-ийн сайд Н.Уртнасан өгсөн билээ. Чиглэлийн дагуу холбогдох бүх албаныхан хамтарсан ажилын хэсэг гарч амралтгүй ажиллаж байна.

Аяны хүрээнд "Ажлын хэсэг Баянгол дүүрэгт ажиллалаа.

Тус дүүргийн бэлтгэл хангалт 50 гаруй хувьтай байна. Учир нь айл өрхийн шилжилт хөдөлгөөн ихтэй, түрээсийн хашаа байшин олонтойгоос үүдэн тулгалт хийх, өрх нэг бүрчлэн бүртгэх, айлуудаар нь орж мэдээлэл тодруулах зэргээр ажиллагаа нэмэгддэг байна. Яндан зуухынхаа битүүмжийг шалгаж, дохиолол мэдрэгчээ ажиллуулах нь таны гэр бүлийг эрсдэлээс сэргийлнэ.

Утаагүй, угааргүй, ухаалгаар хэрэглэе.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан