Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр цахимаар боллоо. Хуралд Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газраас нөөцийн удирдлага түүний дотор гадаад валютын нөөцийн ашиглалтын талаар танилцуулга мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлэв. АНУ-ын доллар, евро зэрэг нөөц валютуудын хүү бага түвшинд, ялангуяа Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөг саармагжуулах бодлогын хүрээнд дэлхийн голлох эдийн засгууд мөнгөний нэн зөөлөн бодлого явуулж буй нөхцөлд гадаад валютын хөрөнгө оруулалтын өгөөж буурсан байна. Харьцангуй өндөр хүүтэй байгаа БНХАУ-ын юанийг Монголбанк нөөц валютын бүтцэд оруулж, түүнд хөрөнгө оруулж, свопын өглөгийн хүүгийн төлбөрийг ханшийн эрсдэлгүйгээр оны эхний хагас жилд барагдуулжээ. Үүнийг Хяналтын Зөвлөлийн гишүүд анхааралдаа авч, хүүг төлөх эх үүсвэрийг бүрдүүлэх, өглөгийг хойшлуулсан хугацаанд хөрөнгийг үр өгөөжтэй ашиглахад санаачилга гаргаж ажиллахыг зөвлөв. Валютын нөөцийн байдалд зэс, төмөр зэрэг таваарын бүтээгдэхүүний үнийн өсөлт, зарим бондын төлбөрийг дахин санхүүжүүлсэн нь эерэг нөлөөтэй ч нүүрс тээврийн саатал эрсдэл учруулж болохыг онцгойлон анхаарч ажиллахыг сануулав. Хяналтын Зөвлөлийн дарга болон зарим гишүүдын зүгээс  үнэт цаас болон бусад хэлбэрээр Монголбанканд төвлөрсөн хөрөнгөд төлж буй хүүгийн эх үүсвэрийг олж авах, алдагдлыг багасгах, улмаар нийт эдийн засгийг дэмжихэд өнгөрсөн оноос эхлүүлсэн дунд хугацааны репо санхүүжилтийн хэрэгсэл чухал болсныг тэмдэглэж, валютын нөөцийг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой Тавантолгойн цахилгаан станц, төмөр замын бүтээн байгуулалтыг түргэтгэхэд хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх аливаа санал санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Ингэхдээ төлбөрийн тэнцэл, валютын нөөцийн бүрдүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлэхгүй хэмжээний хөрөнгийн тухай яриа гэдгийг цохон тэмдэглэв. Монголбанкны мэргэжилтнүүд Төв банкны үнэт цаасны зэрэгцээ Засгийн газар үнэт цаас гаргаж, санхүүгийн зах зээлийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод нөөцийн ашиглалтыг сайжруулах, банкны системийг дэмжих, томоохон төслүүдийг урагшлуулахад хамтран ажиллах нь чухал гэдгийг тэмдэглэн ярилаа.  

Монголбанкны  нягтлан бодох бүртгэлийн шинэ програм, төлбөрийн системийн тухай болон Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хэрэгжүүлж буй төсөл, төлбөрийн системийн шинэчлэлийн талаар Төлбөр тооцооны газраас хийсэн мэдээлэлтэй танилцлаа. Төв банкны суурь бүртгэлийн системийг шинэчлэхдээ Монголбанкны хэрэгцээ шаардлагуудад тулгуурлан боловсруулж, зөвхөн нягтлан бодох бүртгэлийн систем биш байгууллагын үйл ажиллагааг автоматжуулах, үүнтэй холбогдуулан програм хангамжийн функционал боломжуудыг шалгаж турших, хуучин систем болон цаасан суурьт мэдээллийн өгөгдлийг шинэ систем рүү шилжүүлэх, дэд системүүдийн хамтын ажиллагааг цогцоор нь турших гэсэн 3 үе шаттайгаар явагдаж байгаа талаар мэдээлэл өглөө. Энэхүү төслийн ажлыг түргэтгэж, түүнд Монголбанкны бүх нэгжүүдийн оролцоог хангаж, төсөл хэрэгжиж дууссаны дараа төлбөрийн шинэчлэлийн програмыг Монголбанк хөтлөн явуулах, шинэчлэх бүрэн чадавхтай болсон байх талаар төслийн гүйцэтгэгч компанитай тохирох нь зүйтэй гэж Хяналтын зөвлөл үзлээ. Энэ үеэр Монголбанкны мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн ханган ажиллаж буй талаар Удирдлага тѳлѳвлѳлтийн газрын Мэдээллийн аюулгүй байдлын албанаас хийсэн мэдээлэлтэй мѳн танилцаад, цаашид Хяналтын зөвлөлд өгч буй мэдээллийн чанар, үр дүн, ач холбогдолд анхаарч ажиллах, бодит үр дүнг харуулсан тайлбарыг өгч байх, гадаад орны туршлагаас судлах, санаа авах, хэрэгжүүлэх тал дээр илүү түлхүү ажиллахыг онцлон сануулав. 

Хуралдааны төгсгөлд Хяналтын зөвлөлөөс санаачлан хийдэг судалгааны хүрээнд “Төв банкны Засаглалын өнөөгийн байдал ба олон улсын туршлага" судалгааны явцын талаар сонсов. Судалгаатай холбогдуулан Хяналтын зөвлөлийн гишүүдээс тодорхой асуудлаар санал авахаар болов. Хяналтын зөвлөл буюу захиалагч талаасаа судалгааны явцыг удааширч буйг хэлж, цаашид судалгааны ажлын үр дүнд онцгойлон анхаарахыг сануулав. Мөн Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны 2021 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар, цаашид хийх ажил болоод гишүүдийн саналыг сонсож хэрхэн ажиллахаа тохирлоо гэж Монголбанкнаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан