Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
БОАЖ-ын сайд Н.Уртнасан цөлжилт нэн хүндэрсэн найман аймагт ажиллаж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан цөлжилт нэн хүндэрсэн найман аймагт ажиллаж байна. Энэ хүрээнд Баянхонгор аймагт ажиллаж, тус аймгийн Их Богдын Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд дараах үндсэн 5 асуудлыг шийдвэрлэлээ.

1.Захиргааны байрын асуудал нэн тулгамдаж байгааг харгалзан, төсөл, төлөвлөгөөг эдийн засгийн тооцоонд үндэслэн шийдвэрлэх, байгаль хамгаалагчдын байрыг 4 цэгт байгуулах. Энэ санхүүжилтийг төсөвт дарамт үүсгэхгүй, тухайн бүс нутагт хэрэгжиж буй Олон улсын төсвийн санхүүжилтээр шийдвэрлэхээр боллоо.

2.Цөлжилтийг сааруулах, уул уурхайн нөхөн сэргээлт хийх зорилгоор говийн бүсэд хамгаалалтын захиргаанаас 500 заг тарьсан. Усалгааг бүрэн шийдээгүйгээс ургалт муу байгаа. Иймд услалтын системийг шийдэх 15 сая төгрөгийн төсвийг төслийн хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэв.

3. Байгаль хамгаалагчдын өдөр тутмын хувцас хэрэглэл, хангамжийг сайжруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах, эхний ээлжид нэг фругон автомашин олгохоор болов. Албан хэрэгцээнд 2016 онд хүлээн авсан компьютерийг өнөөг хүртэл шинэчлэн сайжруулаагүй байгааг үндэслэн сансрын зураглал шаардлагатай зөөврийн компьютер шийдвэрлэхээр боллоо.

4. Нэг байгаль хамгаалагч 130 мянган га талбай хариуцан ажиллаж, орон тоо хүрэлцээгүй байгааг анхааралдаа авч, 2024 он хүртэл үе шаттайгаар орон тоог нэмэгдүүлэх, шаардлагатай санхүүжилтийг төсөвт тусгах замаар шийдэхээр тогтов. Тус хамгаалалтын захиргаанд хамрах газар нутагтайгаа харьцуулбал 4-5 байгаль хамгаалагч нэмэх шаардлагатай байна.

5. УИХ-ын 2020 оны 46-р тогтоол "Зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай"-ын хэрэгжилтийг хангуулахыг чиглэл болгов.

Мөн гар аргаар уул уурхай олборлолтоос үүссэн нөхөн сэргээлт хийх шаардлагатай 21 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг боломжт хувилбараар шийдвэрлэх, ирэх оны төсөвт эн тэргүүнд шаардлагатай төсвийн задаргааг ирүүлэх, тусгай хамгаалалттай газар нутагт олгосон өмчлөх эрхийг цуцлах, малчидтай холбоотой асуудлыг хуульд нийцүүлэн судлаж, шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан