Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
“Витамин₮” урамшуулалт аяны эхний азтанууд өнөөдөр тодорно

 

Голомт банкнаас таны санхүүгийн дархлааг дэмжих “Витамин₮” урамшуулалт аяныг зарласан. Энэхүү аяны хүрээнд төгрөгийн, хугацаатай хадгаламж шинээр нээлгэсэн, орлого нэмсэн, хугацаагаа сунгасан харилцагчдад сугалааны эрхийг олгож байгаа билээ. “Витамин₮” урамшуулалт аянд оролцогчид урамшууллын эрхээрээ нийт 16 удаагийн тохиролд оролцох боломжтой юм. Үүнээс 14 удаагийн тохирлыг 7 хоног бүрийн Баасан гарагт Голомт банк болон Ikon News фэйсбүүк пэйжүүдээр, супер хонжворын тохирлыг 2 удаа “Боловсрол” сувгаар шууд дамжуулан зохион байгуулна.

Тэгвэл “Витамин₮” аяны эхний азтануудыг өнөөдөр буюу 9-р сарын 10-ны 17:00 цагт шууд дамжуулан тодруулах гэж байна.Бид энэ удаагийн лайваар Galaxy TAB S6 Lite, Galaxy buds PRO, И-Март худалдааны төвийн эрхийн бичиг зэрэг хонжворуудын эздийг тодруулах болно.

Харин хамгийн азтай 2 харилцагч супер шагнал болох “Nissan-Leaf” байгальд ээлтэй, цахилгаан автомашины эзэд болох юм. Супер шагналын азтан тодруулах арга хэмжээг 2021.11.06 болон 2022.01.08-ны өдрүүдэд 19:00 цагт “Боловсрол” сувгаар шууд дамжуулан хүргэнэ.

Харилцагч та сугалааны эрхээ SocialPay аппликэйшний “Голомт-Лояалти” нэмэлт цэсээс шалгах боломжтой. Та хүчинтэй сугалааны дугаараараа бүх тохиролд оролцох боломжтой хэдий ч нэг сугалааны дугаараар нэг л удаа ялагч болно. Өөрөөр хэлбэл тохирол таарч, ялагч болсон сугалааны дугаар тухайн өдөртөө хүчингүй болох юм.

Танд амжилт хүсье!

#СанхүүгийнДархлаагааДэмжье

#Витамин₮

Хамгийн их уншсан