Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
ЭМДЕГ-аас гүйцэтгэлийн нэхэмжлэх, баримтуудаа цаг тухайд нь үнэн зөв илгээхийг ӨЭМТ-үүдэд анхаарууллаа

Яг одоо ЭМДЕГ-ын удирдлагууд Нийслэлийн болон орон нутгийн Өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөлөл эмч, эмнэлгийн ажилчидтай цахим уулзалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, сонирхсон асуултад хариулт өгч ажиллаж байна.

ЭМДЕГ-аас Эрүүл мэндийн байгууллагуудын үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэхэмжлэлийг сар бүрийн 1-5-ны хооронд авдаг. Ингэхдээ уг нэхэмжилсэн дүнгийн 70 хувийг дараа сард үзүүлэх тусламж үйлчилгээний урьдчилгаа болгон сар бүрийн 8-10 ны дотор олгож, үлдэгдэл 30 хувийн санхүүжилтэд чанарын хяналт хийж сар бүрийн 23-25-ны хооронд шилжүүлдэг.

ЭМДҮЗ-ийн 2021 оны 04 дүгээр тогтоолын дагуу ЭМДEГ-аас ӨЭМТ -үүдэд нэг иргэнээр тооцсон санхүүжилтийг олгодог бөгөөд энэ санхүүжилтэнд цалин, тогтмол зардал, шатахууны зардал гэх мэт зардалууд багтдаг.

Үүн дээр нэмэлтээр өнөөдрийн байдлаар Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үндсэн тусламж үйлчилгээний 2021 оны 1-7 сарын гүйцэтгэлд ЭМД-ын сангаас Орон нутгийн 69 ӨЭМТ-д 1 тэрбум 126 сая, Нийслэлийн 115 ӨЭМТ-д 1 тэрбум 598 сая төгрөг, Ковид-19-ийн өрхийн гэрийн эргэлтийн санхүүжилтэд 219 ӨЭМТ-д 6 тэрбум 937 сая төгрөгийг олгоод байна.

Сүүлийн үед Өрхийн эрүүл мэндийн төвүүд гүйцэтгэлийн нэхэмжлэх, үзүүлсэн тусламж, үйлчилгээний дэлгэрэнгүй /XML/ файлаа огт ирүүлээгүй, ирүүлсэн нь алдаатай илгээснээс үүдэн үлдэгдэл санхүүжилт удаашрах асуудал үүсэж байна. Иймд гүйцэтгэлийн нэхэмжлэх, санхүүгийн анхан шатны баримтуудаа цаг тухайд нь үнэн зөв илгээхийг ЭМДЕГ-аас анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан