Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 7, 8 ДУГААР САРЫН ОНЦЛОХ АЖЛУУД

7 дугаар сард нийт  232,841.48 тонн нүүрс олборлож 217,000 тонн нүүрс борлуулсан. Мөн 193 тээврийн компанийн 2586 тээврийн хэрэгсэл ачилтад орсон байна.

Цанхи, Бортээгийн хэсгийн ашиглалтын болон нарийвчилсан хайгуулын 2022 оны төлөвлөгөөг боловсруулж дууслаа.

Тавантолгойн ордын нийт цооногуудын дата мэдээллийг засварлан боловсруулж блок модельд бэлтгэв.

A6-20 Бизнес төлөвлөгөөнд тусгагдсан мөчлөг урсгалт конвейерийн системийг уурхайд нэвтрүүлэх ажлын хүрээнд урьдчилсан FEED, ТЭЗҮ-г гүйцэтгэх ажлын даалгаврыг боловсруулж дууслаа. 

Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг санхүүжилтийн гэрээ байгуулав. 

Чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалтын ажил хийгдэж дууслаа. 

Тавантолгойн нүүрсний уурхайг дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авлаа.

Тавантолгой Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн урьдчилсан зураг төсөл /FEED/-ийн үндсэн тайлан батлагдаж,  276 ширхэг үйлдвэрийн зураг, 1,800 орчим хуудас хавсралт материал, нийтдээ 2200 хуудастай материалуудыг хүлээн авлаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн веб сайтад байгууллагын бүтэц, удирдлагын баг, менежментийн баг гэсэн цэсийг шинээр үүсгэн удирдлагын болон менежментийн багийн гишүүдийн анкетийг байршууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК ажилтнууд Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс хэрэгжүүлж буй “Цусаа бэлэглэж, цохилох зүрх бүхнийг аваръя” аянд нэгдлээ. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ажилчид, уурхайчдын зүгээс зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг эх орондоо эмчилж буй "ЗҮРХ МАРТАХГҮЙ" төсөлд нэгдэж 150 сая төгрөгийг хандивлалаа.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан