Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Хажидмаа:Тэтгэвэр, тэтгэмжийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх  шаардлагатай 

Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй уялдуулж тэтгэвэр тэтгэмж нэмдэг тогтолцоотой болох шаардлагатай байгаа талаар Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхийг шаардаж буй иргэдийн түр хорооноос мэдээлэл хийлээ.

Иргэн Г.Хажидмаа "2020 оны дөрөвдүгээр сараас эхлээд иргэн бүрд нэг сая төгрөг олгооч гэсэн шаардлагыг 20 гаруй удаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгч байсан боловч шийдээгүй. Үүний үр дүнд харин хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгосон. Хувь тэнцүүлсэн тэтгэвэр болох 250 мянган төгрөгөөр 190 гаруй мянган ахмад амьдарч байна. Тэтгэвэр тэтгэмжийг доод тал нь 500 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. 

Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд 108 мянган төгрөг авч байгаа. Эдгээр иргэнийг яаж амьдарч байгаа гэж бодож байна. Гэтэл Ерөнхий сайд нь хөшөө барьж, нурааж тоглож байна. Залуучууд хөдөлмөрийн мөлжлөгт өртөж, гудамжинд гарч байна. Бидэнтэй олон хүн нэгдэхээ илэрхийлсэн. Гэвч цар тахлын үе учир олон хүн цуглуулсангүй.

Цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх шаардлагыг дахиад Ерөнхий сайдад өгнө. Шаардлагад гурав хоногийн дотор хариу өгөхгүй бол тэтгэвэр нэмэгдүүлэх шаардлагатай юу гэдэг санал асуулгыг Сонгинохайрхан дүүргээс эхлүүлнэ" гэв. 

Иргэн З.Даваа "Монголчууд орлогогүй боллоо. Төр засаг энэ талаар дорвитой арга хэмжээ авсангүй. Төрийн мөнгө гэж байхгүй. Иргэдийн татварын мөнгө гэж бий.

Тэтгэвэр, иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлэхийг хүсэж байна. Миний хувьд улсад 36 жил татвар төлсөн. Гэтэл бидний төлсөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгийг луйвардсан" хэмээн ярилаа. 

 

6 Сэтгэгдэл
Манай Жавхлан сайд бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг нэмэхгүй гэж хэлсэн Ойлогсон уу
Нийтийн ахуй үйлчилгээ Үсчин гэрэл зургийн захиргаа гэх маш том байгуулагад 37 жил ажиллаад раиончилол хувьчилал гээд хэд ч өөрчилөгдсөнч нэг л байгууллагад ажиллаж байна гээд тэтгэвэрт гарсан үедээ улсын архивд хөдөлмөрийн дэвтэр хадгалагдаагүйгээс болж хоёр жил хөөцөлдөөд аргаа барж Дарга мастер хоёроо шүүх дээр мэдүүлэг өгүүлж гэрчилүүлж байж шүүхээр тэтгэвэрээ тогтоолгоход үйлдвэрчины батлах ч баталгаа болдоггүй тул 81000 төгрөгөөр тэтгэвэрээ тогтоолгосон юм.Сүүлд 10 жил ажилласанг нэмэгдүүлээд 350000 болсон. Гэтэл мах байрны мөнгөнд өгөөд л урьд хойд хормойгоо нөхөж амьдрах нь улсад залуу насаа өнгөрөөсөн бидний буруу биш шүү. Төрийн уялдаагүй бодлого засгийн газраа татан буулгаж ээлжилэн хооллохоос өөрт санаачлагатай ажиллаагүйн үр дүнг засах гэж байгаа Хажидмаад талархаж байна.
30 jil ajilaad 350 t amidarhad hund bna oo bidni nasni humuus tetgeweres oor orlogui hezuu bnashde
ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ТОГТООГДСОН ТЭТГЭВЭР 300 МЯНГАН ТӨГ ЭНЭ МӨНГӨӨРӨӨ АМЬДРАХАД МАШ ХЭЦҮҮХЭН ШҮҮ.
бага цалин авч бсан гээд хэлмэгдэх ёсгүй ш дээ
бага тэтгэвэртэй хүмүүсийг 500 болгомоор бна 350000р амьдрах хэцүү болсон шүү
Хамгийн их уншсан