Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ ТҮР ХОРООНД АЖИЛЛАНА

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль цаг уурын хүндрэлээс сэргийлэх, бэлчээр усыг хамгаалах, хөрсний үржил шимийг дээшлүүлэх говь нутгийнхаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, ард иргэдийнхээ санал санаачилгыг дэмжих үүднээс Өмнөговь, Дундговь, Говь-Сүмбэр, Дорноговь, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд Цөлжилтийн эсрэг түр хороог байгуулан ажиллах талаар холбогдох шийдвэрийн төслийг санаачлах хүрээнд БОАЖЯ дээр ажиллалаа.

2020 оны байдлаар Монгол орон цөлжилтийн үнэлгээгээр нийт нутаг дэвсгэрийн 76.9% буюу 120.3 сая га талбай доройтсон байх ба 56 % нь байгалийн үзэгдэлтэй холбоотой бол 44% нь хүний буруутай үйл ажиллагаанаас болсон гэсэн судалгаа гарсан байна. 

Хүний хүчин зүйлийн нөлөөнд уул уурхайн ашиглалт, зам тээврийн хөдөлгөөн, бэлчээр талхлалт буюу бэлчээрийн даац хэтрэлт, ой модны хууль бус ашиглалт, түймэр зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг.

УИХ-аас Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай 2012 онд, Засгийн газраас Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2010 онд баталж байсан бөгөөд эдгээрийн хэрэгжилтийн талаар танилцаж, цаашид ажлын үр нөлөөг сайжруулах үүднээс тусгай сан байгуулах, хуулийн төслийг өргөн барих талаар хамтран ажиллах саналыг УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон УИХ-ын гишүүдийн зүгээс БОАЖЯ-нд хандан тавилаа.

Түр хороо байгуулагдсанаар говийн бүс нутагт тулгамдаж буй цөлжилт, газрын хөрсний доройтол, хүний буруутай үйл ажиллагаанаас учирч буй эрсдлийг бууруулах, бэлчээр усыг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлд далайцтай ажил зохин байгуулах, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэх, ард иргэд, бүх нийтийн оролцоог дэмжихэд чухал ач холбогдолтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан