Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Пфайзер/БиоНТех вакцины ээлжит тунг хүлээн авлаа

 

Монгол Улсын Засгийн газрын байгуулсан гэрээний хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлж буй “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 333,450 тун Пфайзер/БиоНТех BNT162  вакциныг 9 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авлаа. Ингэснээр 3 дугаар улиралд хүлээн авах нийт 1,124,370 тун вакциныг бүрэн хүлээн авлаа.

Дээрх төслийг НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлж байна. Вакцин худалдан авах гэрээний дагуу 4 дүгээр улиралд хүлээн авах нийт вакциныг 2021 оны 12 дугаар сард багтаан хүлээн авах болно.

Пфайзер вакциныг хичээлийн шинэ жил эхлэх болсонтой холбоотой эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэж 12-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр болон боловсрол, сургалтын байгууллагын багш, ажилтан нарыг вакцинжуулна. Мөн 55-аас дээш насны иргэд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээ хийлгэсэн, хавдартай, дархлаа дарангуйлах, гемодиализ эмчилгээнд хамрагддаг зэрэг эрсдэлт бүлгийн иргэн болон хүндэтгэх шалтгаантай иргэдийг сайн дурын үндсэн дээр үргэлжлүүлэн вакцинжуулна.

 Эрүүл мэндийн яам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан