Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
БОАЖЯ “Шамбала-2056” төслийн багтай хамтран ажиллана

 

 

БОАЖ-ын сайд Н.Уртнасан цөлжилтийг багасгах хүрээнд Дорноговь аймагт ажиллаж, тус нутгийн нэн хүчтэй цөлжилт үүссэн хэсэгт 23000 мод тарьж ургуулаад байгаа “Шамбала-2056” төслийн ажилтай танилцлаа.

Төслийг 27-30 насны арваад залуу нэгдэн хэрэгжүүлж, сайн дурын 108 гишүүнтэйгээ өнгөрсөн хугацаанд мод үржүүлэг, хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр ажиллажээ. “Тогтвортой хөгжлийн бодлогыг лоозон бус үйл хэрэг болгох” уриатай залуусын нэгдэл гялгар уутыг дахин боловсруулж, эко ариун цэврийн байгууламжид зориулсан хөрсөнд нэвчилтгүй 1-10 тонн багтаамжтай танк үйлдвэрлэж, мод үржүүлгийн газар ажиллуулж байгааг салбарын сайд сайшаагаад, дэмжин хамтран ажиллахаар боллоо.

Төслийн багтай ойжуулалтын бодлого хөтөлбөрийг сайжруулах, орчны бохирдлыг багасгах, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллаж, эхний ээлжид “Зүгээр бүү хая” нөлөөллийн аяныг эхлүүлэх аж.

Өнгөрсөн хугацаанд найман аймагт томилолтоор явж, өрх бүрд мод тарих аяныг хэрэгжүүлж, цөлжилтийг сааруулах төсөл хөтөлбөрийн судалгааны талбайд ажилласан. Мод тарих нь хэдхэн цаг, харин ургуулах нь хэдэн жилийн ажил юм. Иймд мод ургуулах аяныг хамтран хэрэгжүүлнэ гэдгээ БОАЖ-ын сайд онцлоод, залуусын орчин үед нийцсэн санал, санаачилга салбарын хөгжил хэрэгтэй. Иймээс тэдний туршлага, мэдлэгийг дэмжин олон залуусын түүчээ болгон хамтран ажиллахаар төслийн санаачлагч, үүсгэн байгуулагч Б.Шижирбатыг Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын орон тооны бус зөвлөхөөр томилж байгаагаа мэгдсэн юм.

Энэ онд ойн нормативыг шинэчлэн баталж, зардлын үнэлгээг 2.5-5 дахин нэмсэн нь ойжуулалт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа эрхэлж буй иргэн аж ахуй нэгжүүдэд чухал шийдвэр болсон. “Шамбала-2056” төслийг цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулахад бодлогоор дэмжихээ салбарын сайд илэрхийллээ.

“2021 онд арчилгаа усалгаатай 50 мянган мод тарьж, Монголын говийг модод шуугисан төгөл болгох” зорилготой багийг дэмжин, хамтран ажиллах болсонд төслийн багийн ахлах, үүсгэн байгуулагч Б.Шижирбат талархаад, энэ хугацаанд бодитоор үлдэх тоймтой ажил хийхээр төлөвлөж байгаагаа хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан