Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

9 САРЫН 1-НД ТАНХИМЫН ХИЧЭЭЛИЙГ ЭХЛҮҮЛНЭ

2021-2022 оны хичээлийн жилийг хэрхэн эхлүүлэх талаар засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэр гаргалаа.

Энэ хичээлийн жилд

✅ 1515 цэцэрлэгт 232.000 хүүхэд

✅ 854 сургуульд 718.817 сурагч

✅ 75 МСҮТ-д 40.165 суралцагч

✅ 88 дээд сургуульд 150.100 оюутан суралцана.

Хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохицуулж байгааг шатлал тус бүрээр танилцуулья

🧸 СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ

✅ 9 дүгээр сарын 1-ний өдөр цэцэрлэгт 4 болон 5 настай хүүхдүүдийг элсүүлнэ. Анги дүүргэлт 20/±5/ байхаар зохицуулав

✅ 2 болон 3 настай хүүхдүүдийг цар тахлын нөхцөл байдлын үнэлгээ хийсний дараа үе шаттайгаар элсүүлнэ

🧍‍♂️ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ

✅ Ногоон бүсэд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг сургуулийн орчинд танхимд зохион байгуулна

✅ Эрсдэлтэй бүсэд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр зохион байгуулна.

✅ Хослосон сургалтыг нөхцөл байдлын үнэлгээ хийсний үндсэн дээр үе шаттайгаар танхимын сургалт руу шилжүүлнэ

✅ Эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй сурагчид танхимын сургалтад хамрагдах боломжгүй гэж үзвэл эцэг эхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Тэд зайнаас хичээллэх боломжтой.

👷 МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ

✅ Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн хичээлийг 9 дүгээр сарын 1-ний өдрөөс танхим болон цахим хослуулан эхлүүлнэ.

✅ Онолын хичээл болон лекц 100 хувь цахимаар явагдана

✅ Дадлага хичээлийг оруулахдаа танхимын болон дадлагын газрын зай талбайгаас хамааран дэглэм баримталж, суралцагчийн тоог сургууль дотоодын зохицуулалтаар хангаж ажиллана

👩‍💻 ДЭЭД БОЛОВСРОЛ

✅ Их, дээд сургууль, коллежийн хичээл 9 сарын 1-нд цахимаар эхэлнэ.

✅ 2 дахь шатны ЭЕШ-ын дараа буюу 9 сарын 13-аас танхимын сургалт эхэлнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан