Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
БОАЖ-ЫН САЛБАРЫН ШИЛДЭГ АЛБАН ХААГЧИД ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад настан, шилдэг албан хаагчид Төрийн дээд шагнал болох “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Байгаль орчны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг  болон “Жуух” бичгээр шагнуулснаа салбарын сайдаасаа гардан авлаа.

 Сэтгэл зүтгэлээрээ Байгаль орчны салбарт олон жил тасралтгүй үр бүтээлтэй ажилласан, ажиллаж байгаа хамт олондоо Төрийн дээд шагнал болон салбарынхаа шагналыг гардуулан,  бахархаж байгаагаа  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан илэрхийлээд  цаашдын ажил хөдөлмөрт нь улам их амжилт, гэр бүлд нь аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөлөө.

Амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн дарга Пүрэвийн Цогтсайхан Байгаль орчин, аялал жуулчлалын салбартаа тасралтгүй 30 жил ажиллаж, биологийн олон янз байдлын хамгаалал, зохистой ашиглалтын бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, байгаль орчны үнэлгээ, аудитын бодлогын шинэчлэлийг эрчимжүүлэх чиглэлээр үр бүтээлтэй ажилласныг нь үнэлэн “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнав.

Төрийн байгууллагат  37 жил тасралтгүй ажиллаж,  үүнээс Аялал жуулчлалын салбарт 23 жил мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн хэлтсийн дарга, газрын даргын орлогчоор тус тус ажиллаж байсан. Байгаль орчны салбарын Хууль тогтоомжийг боловсронгуй болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад настан Сонойн Авирмэдийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” -гаар шагналаа.

Мөн салбартаа тэргүүлэн хамт олноо манлайлан ажиллаж байгаа дараах албан хаагчдад Монгол Улсын Засгийн газрын шагнал “Байгаль орчны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгийг гардууллаа.

Алтангэрэлийн Нарангаравуу – Төрийн байгууллагат  10 жил, салбартаа 4 жил,  Уур амьсгалын өөрчлөлтийн олон улс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр идэвх зүтгэлтэй ажиллаж байгааг үнэлэн “Байгаль орчны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр,

Төрмөнхийн Болдбаатар – Төрийн байгууллагат  14 жил салбартаа 7 жил, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын Судалгаа шинжилгээ төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгааг үнэлэн “Байгаль орчны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр,

Батчулууны Мөнхбат – Салбартаа 8 жил Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтнээр мэргэшин дагнан ажиллаж байгааг үнэлэн “Байгаль орчны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр тус тус шагнав.

  

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Жуух” бичгээр

Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын ашиглалтын мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Баярсайхны Мөнхтөр

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын туслах Лосолын Мандахнаран

Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн үйлдвэрлэл, үйлчилгээний төсөл хариуцсан мэргэжилтэн Отгонжаргалын Батсайхан

Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн стратегийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Оюунбаатарын Амарсанаа

Санхүү, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн Бат-Очирын Содонцэцэг

Санхүү, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн нягтлан бодогч Балдан-Очирын Болорцэцэг нар тус, тус шагнуулав

  

Сангийн яамны “Жуух” бичгээр

Санхүү, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн нярав, зохион байгуулагч  Содномхүүгийн Давааням

“Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан”-аар 

Санхүү, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч Сүхбатын Лхам

“Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан”-аар

Санхүү, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Даваацэрэнгийн Дэчин

 “Санхүү банкний тэргүүний ажилтан”-аар 

Санхүү, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн ахлах нягтлан бодогч Дэмбэрэлийн Гантуяа

 Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медалиар

Төрийн захиргааны удирдлагын газрын хүний нөөцийн мэргэжилтэн Алгаагийн Түвшинзаяа нар тус, тус шагнууллаа.

 

  

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан