БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
САГСЧИН ОХИД СҮҮЛИЙН ТОГЛОЛТОО ХИЙЛЭЭ

Багийн спортын төрлөөр олимпод анхлан орж түүх бүтээсэн 3х3 сагсны охид сүүлийн тоглолтоо Хятадын эсрэг хийж, 21:9-өөр хожигдлоо. Монголын багийн мэргэн бууч Э.Чимэддолгорыг хугархай хуруу нь ихээхэн зовоож байсан ч шүд зуун тоглосоор таван оноо авч, багаа тэргүүлсэн юм.
Манай охид хэдийгээр олимпийн дэвжээнээ ялалт байгуулж чадаагүй ч эрх аван өрсөлдсөн нь өөрөө том амжилт байлаа. Түүнчлэн дэлхийн шилдэг багуудтай ана мана үзэлцэж чадна, тэднийг хожиход ойрхон ирсэн гэдгээ харуулсан нь хамгийн чухал байв. Шинэ түүхийн эзэд болсон сагсчин охиддоо томоос том амжилт хүсье!
0 Сэтгэгдэл
























