Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Барилгын бараа материалын үнийг хөөрөгдөлд хяналт тавих чиглэлийг өглөө

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Барилга хот байгуулалтын яамд ажиллах үеэрээ “Залуус-1”, “Солонго-1, 2”, "1008" айлын орон сууцны хорооллын бүтээн байгуулалтын явцыг сонслоо.

“Залуус-1” хороолол нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Морингийн даваа орчимд 57 га талбайд 3000-5000 орчим өрхийг орлогод нийцсэн орон сууц байх юм. Төслийг ирэх оны гуравдугаар улиралд багтаан дуусгахаар төлөвлөжээ.

Солонго-1,2 орон сууцны хороолол нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд баригдахаар төлөвлөгдөж байгаа бөгөөд 5000 айлын орон сууц баригдах юм. Барилгын ажлыг ирэх онд эхлүүлж 2025 он гэхэд бүрэн ашиглалтад орно.

“Ногоон нуур 1008 айлын орон сууцны хороолол” нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд баригдаж буй бөгөөд барилгын явц 30 хувьтай хэрэгжиж байна.

Монгол Улсын Алсын хараа 2050, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийн хүрээнд баригдаж буй уг бүтээн байгуулалтуудыг төр хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор хэрэгжүүлж байна. Орон сууцны хорооллуудад төрийн захиргааны байгууллага, олон нийтийн төв, сургууль, цэцэрлэг, хувийн хэвшлийн үйлчилгээ зэрэг 5200 ажлын байр, зам, талбай, ногоон байгууламжтай байхаар төлөвлөж, дэд бүтцийн ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байгааг салбарын яамнаас мэдэгдлээ.

Орон сууцны м.кв-ын үнийг Улаанбаатар хотод борлуулагдаж буй орон сууцны дундаж үнэнээс бага байхаар тооцоолж бага, дунд орлоготой иргэдийн худалдан авах чадварт нийцүүлэх бодлого баримтлан ажиллаж байгааг мөн онцолж хэллээ.

Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрт хувийн хэвшлийн оролцоог хангаж, дотооддын барилгын үйлдвэрлэлийг дэмжиж барилгын чанар стандартад онцгой анхаарч ажиллахыг Шадар сайд санууллаа. Түрээслээд өмчлөх болон хөнгөлөлттэй нөхцлөөр иргэдийг орон сууцжуулах бодлого хэрэгжүүлж, барилгын материалын үнийг хөөрөгдлийг тогтворжуулах боломж байгаа учраас шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийг Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт даалгалаа гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

2 Сэтгэгдэл
модыг гадаадаас лруулж ирж байгаа биш хулгай хийгээд зарж байгаа шүү дээ эсвэл захын хаачих
модны хулгайч нар үнээ хэд дахин нэмсэн байна арга хэмжээ аваачээ эрх мэдэлтнүүд минь
Хамгийн их уншсан