БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
1309 тохиолдол бүртгэгдэж, 41-80 гаруй насны зургаан хүн нас баржээ

Сүүлийн 24 цагт шинээр 1309 тохиолдол бүртгэгдэж, 2997 иргэн эдгэрлээ. Шинээр бүртгэгдсэн нийт тохиолдлын 511 нь Улаанбаатарт, 798 нь орон нутагт бүртгэгдлээ.
Манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 152539, нийт нас баралт 755, нийт эдгэрсэн нь 144245 болжээ.
24 цагийн хугацаанд 41-80 гаруй насны зургаан хүн нас баржээ. Нас барсан хүмүүсийн гурав нь эмэгтэй, гурав нь эрэгтэй. Коронавирусийн халдварын улмаас эндсэн хүмүүсийн тоо 755-д хүрлээ.
Өнгөрөгч хоногт 2997 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 144,245 боллоо.
Өнөөдрийн байдлаар биеийн байдал нь
- Хөнгөн 5937
- Хүндэвтэр 2846
- Хүнд 934
- Нэн хүнд 207 хүн эмчлүүлж байна.
Дэлгэрэнгүйг дараах мэдээллээс хүлээн авна уу.

0 Сэтгэгдэл
























