Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагаа эхэлнэ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, албаны хүмүүсийн хамтаар өнгөрсөн 5 сард Дорноговь аймгийн Зам-Үүд суманд томилолтоор ажилласан. Энэ үер "Замын-Үүд" чөлөөт бүсийн ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангах, тус сум дах Дулааны цахилгаан станцыг ажиллуулахтай холбоотой зардлын судалгаа гарах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн. Тэгвэл 7 сарын эхээр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Замын-Үүд чөлөөт бүсийн байнгын үйл ажиллагааг 8 сарын эхний долоо хоногт багтаан эхлүүлэх үүргийг өгч, Зам-Үүдэд баригдсан Цахилгаан станцын дулааны шугам сүлжээг шийдвэрлэхтэй холбоотой судалгаа тооцоонд үндэслэн эхний ээлжинд дулааны туршилт тохируулга хийхтэй холбоотой 1.5 тэрбум төгрөгийн зардлыг шийдвэрлэж, тус станци дээр салбар бүрийн сайд нараас бүрдсэн ажлын хэсэг байгуулан газар дээр очиж ажиллахыг Ерөнхий сайд чиглэл болгосон юм. Мөн Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон. "Замын-Үүд" чөлөөт бүс байгын ажиллагаатай болсноор гадаад дотоодын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж ДНБ-д 1.6-2.3%- ийн өсөлт бий болно. Мөн Чөлөөт бүсэд 2500 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бий болж, ачаа тээврийн урсгал нэмэгдэж, Замын-Үүдэд бөөгнөрч буй ачаа тээврийн нэвтрэх чадвар сайжрах юм

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан