Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
ТАМИРЧДЫН ТОСГОН ЗОЧДОО ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ

“Токио-2020” олимпийн тамирчдын тосгон албан ёсоор нээлтээ хийж, анхны зочдоо хүлээн авлаа. Нээлтийн ажиллагаа тун даруухан болж, журам ёсоор хэвлэлийнхнийг дотогш нэвтрүүлэлгүй үүднээс нь буцаав. Коронавирусийн цар тахлын улмаас тамирчдын тосгонд зөвхөн тамирчид, дасгалжуулагчид, багийн албаны хүмүүс л нэвтрэх журам гаргасан юм. 
“Тамирчдыг эрүүл, аюулгүй орчинд байлгахын төлөө маш их хүчин чармайлт гаргасан зохион байгуулагчдад талархлаа илэрхийлье. Өнгөрсөн жилийн өдийд тамирчид маань олимп зохиогдох эсэхийг мэдэхгүй, маргааш бэлтгэлдээ явж болох эсэхээ ч мэдэхгүй байлаа. Цар тахлын энэ бүх стрессийн дараа тамирчид олимпийн наадамд гялалзаж, олон түмнийг цэнгүүлэх болно” хэмээн ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах нээлтийн үеэр ярьжээ. 
Тосгон нь Токиогийн далайн эрэг орчмын Харүми дүүрэгт, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс зургаан км-ийн зайд байрладаг. Тосгонд тамирчид байрлах 1800 гаруй барилга бий. Энд олимпийн турш 18 мянга орчим зочин төвхнөх юм. 
Village Plaza нь тамирчдын зорин очих гол газар байх болно. Энд кафе, банк, гэрэл зургийн студи, хими цэвэрлэгээ, олимпийн наадамтай холбоотой бэлэг дурсгалын дэлгүүр, фитнесс төв, амралтын газар, эмнэлэг, допингийн хяналтын станц байрлаж байна.

Эх сурвалж: МҮОХ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан