Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Юнионпэй картын хэрэглэгчдэд зориулан урамшуулал зарлалаа

Голомт банк эрхэм харилцагчдадаа зориулан ээлжит картын урамшууллаа зарлаж байна. Энэ удаад ЮнионПэй картын хэрэглэгчдэдээ зориулсан “YOUR WAY” урамшуулалт хөтөлбөрийг 2021 оны 7 дугаар сарын 1-ээс эхлэн 9 дүгээр сарын 30-ныг дуустал зарлаж байна. Урамшууллын хүрээнд харилцагч та Голомт банкнаас гаргасан ЮнионПэй брэндийн Ган кредит карт болон бүх төрлийн дебит, виртуал картуудаараа гадаад төлбөр тооцоо хийж дараах 2 төрлийн урамшуулалд хамрагдах боломжтой. Үүнд:

1. Гадаадын бүх төрлийн сайтуудаас онлайн худалдан авалт хийж 5%-ийн буцаан олголт авах боломжтой.

2. БНСУ, БНХАУ, ОХУ, Япон болон Турк улсуудад ПОС төхөөрөмж ашиглан картаараа худалдан авалт хийж мөн 5%-ийн буцаан олголт авах боломжтой.

Таны нийт буцаан олголт сар бүрийн 10-ны өдрийн дотор дансанд тань орох бөгөөд та сар бүр 250,000 хүртэл төгрөгийн буцаан олголтыг авах эрхтэй юм.

Хэрэв та ЮнионПэй брэндийн картаа авч амжаагүй бол Голомт банкны вэбсайт болон Интернэт банк, Смарт банк ашиглан картаа захиалаарай.

Урамшуулалд хамрагдах Голомт банкны Ган кредит картын мэдээллийг ЭНД бүх төрлийн дебит картын мэдээллийг ЭНД дарж авна уу.

Харилцагч та урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Голомт банкны 1800-1646 лавлах утсанд холбогдоно уу.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан