Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс Монгол гарваль өв соёлын хүрээлэнтэй Санамж бичиг байгууллаа

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс соёлын биет бус өвийн судалгаа, сурталчилгаа, сургалтын чиглэлээр хамтран ажиллахаар өчигдөр Монгол гарваль өв соёлын хүрээлэн ТББ-тай Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Энэхүү Санамж бичгийн үндсэн зорилго нь  Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын Соёлын биет бус өвийн Яаралтай хамгаалах болон Төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн соёлын өвүүдийн хадгалалт, хамгаалалт, судалгаа болон сурталчилгааны үндсэн чиглэлд хамтран ажиллахад оршиж байгаа юм байна.

Талууд Санамж бичгийн хүрээнд монголчуудын соёлын өвийн чиглэлээр хээрийн судалгаа, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг хийх, ном, товхимол гаргах, салбарын мэргэжилтнүүдийн мэргэжил, арга зүйг дээшлүүлэх, залуучууд болон хүүхдүүдэд зориулсан өвийн талаарх сургалтуудыг зохион байгуулах, боловсролын бүх түвшний сургалтын агуулгад соёлын өвийн тухай ойлголтыг тусгах бодлогын асуудал дээр хамтран ажиллаж, соёлын өвтэй холбоотой бүх төрлийн контент үйлдвэрлэл, хэвлэл мэдээллийн сурталчилгааг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах аж.

Энэхүү хамтын ажиллагааны Санамж бичигт ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, “Монгол гарваль” өв соёлын хүрээлэн НҮТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Баатархүү нар гарын үсэг зурлаа.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан