БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
БОАЖ-ын сайд Н.Уртнасан орон нутагт тулгамддаг асуудлыг арилгахад чиглэсэн дэмжлэгт төсвөө зарцуулах нь зүйтэй гэдэг чиглэл өглөө

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан БОАЖ, ХХАХҮ-ын яамд НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй “Унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн нэгжтэй цахим уулзалт хийж 2021 оны хагас жилд Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор аймгийн 13 сумдад хэрэгжүүлэх арга хэмжээ, дэмжлэгийг тухайн орон нутагт тулгамдаад байгаа асуудлыг арилгахад чиглэсэн бодит дэмжлэгт төсвөө зарцуулах нь зүйтэй гэдэг чиглэлийг өглөө.


Тухайлбал,
- Төслийн дэмжлэгээр Баянхонгор, Говь-Алтай аймгийн 5 сумдад нийт 75 га заган ойг хамгаалах зорилгоор 150 сая төгрөгийн төсөвтэй хашаа барих ажлын үр дүнг үндэсний хэмжээний газрын доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх арга хэмжээнд нэгтгэж цаашид төсвийг нэмэгдүүлж, үр дүнг олон нийтэд мэдээлж байх.
- Завхан аймгийн Идрийн голын эх түүний орчмын ойн экосистемийг нөхөн сэргээхэд 50-100 сая төгрөгийн санхүүжилтийн дэмжлэгийг төслийн Удирдах зөвлөлийн хагас жилийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх.
- Төсөл хэрэгжиж буй 13 сумдын байгаль хамгаалагч нарын ажиллах нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлж дүрэмт хувцас, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах.
- Байгаль орчны чиглэлийн 17 хөтөлбөрийн зарим шаардлагатай хөтөлбөрт тухайлбал, Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ өгөх ажлыг 2021 оны 10 сар гэхэд хийж дуусгасан байх.
Төслөөс цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ нь тухайн бүсийн иргэдийн өдөр тутмын ахуй, амьдралд бодитоор нөлөөлөх зүйл бүтээх нь төслийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ гэдгийг онцолсон юм.

0 Сэтгэгдэл
























