Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ЭНЭ ОНЫ 2 ДАХ ЦОНХ НЭЭГДЭЖ, МАТЕРИАЛ АВЧ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын хэмжээнд 2020 онд 7.6 тэрбум ам.долларын экспорт хийснээс 95 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлжээ. Үлдсэн тавхан хувь нь л уул уурхайн бус экспорт байна. Иймд уул уурхайн бус салбарын нэгжүүдийн экспортыг нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэх, экспортын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэн төрөлжүүлэх, цар тахлын  үр нөлөөг бууруулахад дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой  “Экспортыг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлжээ. Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн 20 сая ам.долларын санхүүжилттэй “Экспортыг дэмжих төсөл”-ийг 2016 оноос Сангийн яамнаас хэрэгжүүлж байсан бол 2020 оноос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам  2023 оныг дуустал хэрэгжүүлэх юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас уг төслийг дэмжин, хамтран зохион байгуулагчаар ажиллаж байгаа.

Экспортыг дэмжих төслийн Түншлэлийн хөтөлбөрийн энэ оны 2 дах цонх нээгдэж, 2021 оны 7-р сарын 30-ны 18:00 цаг хүртэл материал авч эхэллээ.

Түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн бус нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүн экспортлогчид, экспортын боломжит аж ахуйн нэгжүүд, мөн үйлчилгээний экспорт тэр дундаа олон улсад Монгол Улсын онцлог чанарыг сурталчилж, үүгээрээ дамжуулан нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломжтой соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлал, мэдээлэл технологийн салбарын тодорхой шалгуур хангасан, экспортлогчдын төсөл, материалд үндэслэн буцалтгүй тусламж олгоно.

Жилийн 150 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой, 2-с дээш жил үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг Түншлэлийн хөтөлбөрийн талаарх шаардлага болон нэмэлт мэдээллийг дараах линкээр авч дэлгэрэнгүй танилцан оролцохыг урьж байна.

📍Ерөнхий мэдээлэл: http://www.edp.mn/FinSupport/General?httproute=True
📍Шалгуур үзүүлэлт: http://www.edp.mn/FinSupport/Criteria?httproute=True
📍Бүрдүүлэх бичиг баримт: http://www.edp.mn/FinSupport/Apply?httproute=True

Түншлэлийн хөтөлбөрийн талаар танилцуулга,  цахим уулзалтын арга хэмжээ 2021 оны 7 сарын 2-ны 15 цагт цахимаар болох тул  дараах холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Zoom Meeting холбоос: https://bit.ly/3x251wo

Meeting ID: 946 9732 3768

Passcode: 623732

ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан