Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ГАНХУЯГИЙН ГЭРЭЭГ 5 ЖИЛЭЭР СУНГАЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай байгуулсан Контракт гэрээг шинэчлэн батлах тухай тогтоолыг хэлэлцэж баталлаа. ТУЗ-ийн хуралдаанаар Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай байгуулсан гэрээний 2020 оны биелэлтийг “Сайн” гэж дүгнэсэн байна.

ТУЗ-өөс Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн 2018-2020 оны ажлын үр дүнг харгалзан үзсэнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дунд хугацаанд буюу 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” бизнес төлөвлөгөөг хариуцаж хэрэгжүүлэх үүргийг өгч, контракт гэрээг 5 жилийн хугацаатайгаар баталж, шинээр байгууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн онд дунд хугацааны “А6-20” бизнес төлөвлөгөөг амжилттай боловсруулан батлуулсан бөгөөд уг төлөвлөгөөнд орсон бүтээн байгуулалтын төслүүдийн ажил эхлээд байгаа юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан