Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
TRADE MONGOLIA-2021 форум маргааш цахимаар болно

Шинэ үеийн худалдааны салбар Монголд үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд TRADE MONGOLIA-2021 форум энэ сарын 30-нд буюу маргааш цахимаар болох гэж байна. Тус форумын эхний хэлэлцүүлэг нь Худалдааны орчин. Үүгээр эрх зүй, институци, худалдааны санхүүжилт, COVID-19 цар тахлын нөлөөний талаар оролцогчид харилцан мэдээлэл солилцож, тодорхой гарц шийдэлд төр, хувийн хэвшил хүрэх юм. Хоёр дахь хэлэлцүүлэг нь цаг үеийн тулгамдсан асуудал болж эхэлсэн Тээвэр ложистик, хилийн боомтуудын асуудал бөгөөд уг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, чөлөөт бүс, экспортын талаар оролцогчид хэлэлцэх аж. Мөн цахим худалдаа, цахим шилжилтийн талаар хөндөхөөр байна. Форумыг МҮХАҮТ-ын албан ёсны цахим хуудсаар шууд дамжуулна гэжээ.

Худалдааны салбарын харилцааг зохицуулсан бие даасан хууль одоо хүртэл байхгүй. Тус салбар нь 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр ДНБ-ий 15.4 хувь, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 40 хувийг тус тус бүрдүүлж байна. Ажиллах хүчний зах зээлд ч томоохон байр суурь эзэлдэг бөгөөд улсын хэмжээнд худалдааны салбарт 2020 онд 165.6 мянган ажиллаж байгаа нь нийт ажиллагсдын 14.7 хувийг эзэлж байна. Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны эцэст 22 их наяд төгрөг болж, 2019 оноос 1.6 их наяд төгрөг буюу 6.9 хувиар буурсан билээ. Худалдааны салбарын нийт борлуулалтын 83.6 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан