Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЗОРИУЛСАН “Е-COMMERCE” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Голомт банк, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клубтэй хамтран “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлүүлсэн. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан цуврал сургалтыг зохион байгуулж байгаа билээ. Харин ээлжит цуврал сургалтыг энэ сарын 24,25-ны өдрүүдэд“E-Commerce” нэртэйгээр амжилттай зохион байгууллаа.

“E-Commerce”сургалтыг онлайн хэлбэрээр явуулсан бөгөөд цахим худалдааны зах зээл, чиг хандлага сэдвийн хүрээнд болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээнд өнөө үеийн бизнесийн салбарт манлайлж буй эмэгтэйчүүд, тэдний төлөөллүүд оролцсон юм. Мөн Этүгэн Их Сургуулийн Санхүүгийн боловсролын багш С.Оюунчимэг, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клубийн гүйцэтгэх захирал С.Уянга нар уригдаж, оролцогчдод сургалт явууллаа.

Мөн энэ үеэр Голомт банкнаас хэрэгжүүлж буй “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл” шинэ бүтээгдэхүүнийг танилцууллаа. Уг зээл нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийн үйл ажиллагаа, ашиг орлогыг нэмэгдүүлэх болон бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн бүх төрлийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилготой шинэ бүтээгдэхүүн юм.

Цаашид Голомт банкнаас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, чадавхжуулах зорилго бүхий олон шинэ ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Эрхэм харилцагч табидний зохион байгуулах дараа дараагийн үйл, ажиллагаа, хөтөлбөрүүдтэй хамт байгаарай.

Хамгийн их уншсан