Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
P53 ТӨСЛӨӨС КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ҮЕД НЭН ШААРДЛАГАТАЙ 200 ОРЧИН САЯ ТӨГРӨГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо, Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэй хэрэгжиж байгаа “Төв Азийн орнуудад биоаюулгүй байдал, биохамгаалалын үндэсний хууль эрхзүйн орчныг сайжруулах, мэргэжлийн сургалт зохион байгуулах бүсийн  P53” төслөөс Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвд КОВИД-19 цар тахлын үед нэн шаардлагатай 89 сая төгрөгийн өртөгтэй PCR системийг,  ШУА-ийн Биологийн хүрээлэнд корона вирусын эсрэг биет тогтоох шинжилгээ хийх 87 сая төгрөгийн өртөг бүхий биоаюулгүй байдлын хоёрдугаар ангиллын кабинет, тоног төхөөрөмжийг тус, тус хүлээлгэн өгсөн.

 

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн сумдад ажиллаж байгаа бөгөөд PCR (Rotor Gene Q5 plex) системийг хүлээн  авснаас хойш 1 сарын хугацаанд 9075 сорьцод Корона вирусийн шинжилгээ хийж, 79 эерэг тохиолдол илрүүлээд байна.

    

Харин Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори нь өдөрт 300-500 хүнд SARS-CoV-2 вирусын эсрэг бие илрүүлэх шинжилгээг хийх хүчин чадалтай байсан бол био аюулгүй байдлын II-р ангиллын кабинет болон бусад багаж тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүлэх боломжтой боллоо. Ингэснээр өмнө нь 2000 дээжийг 4-7 хоногт хийж гүйцэтгэдэг байсан бол одоо 2-4 хоногт хийх боломжтой болж байна. Цаашид Booster буюу 3 дахь тун хийхээр шийдвэрлэхэд эсрэг биет илрүүлэх шинжилгээний дүгнэлт нэн чухал үүрэг гүйцэтгэх юм.

 

Олон улсын санхүүжилтээр хэрэгжиж байгаа бүх төсөл хөтөлбөрүүд судалгаа, сургалт зохион байгуулахаасаа гадна тухайн орон нутагт бодит тусламж болох зүйлд анхаарч төсвөө зарцуулах нь зүйтэй гэдэг чиглэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан өгсөн. Цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд ч гэсэн тухайн орон нутгийнхаа хүрээнд нэн  чухал асуудлыг судалж бүсийн иргэдийн өдөр тутмын ахуй, амьдралд бодитоор нөлөөлөх зүйл хийж бүтээх нь төслийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ гэдгийг онцолсон юм.

Ийнхүү КОВИД-19 цар тахлын хэцүү үед дэмжлэг үзүүлсэн Европын Холбооны Хими, биологи, цацраг идэвхт болон цөмийн эрсдэлийг бууруулах (CBRN CoE санаачилга) санаачилга, Олон улсын шинжлэх ухаан технологийн төв (ISTC)-д Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан