Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
2231 шинэ тохиолдол бүртгэж, нийт халдвар авсан хүний тоо улсын хэмжээнд 98050 боллоо

Сүүлийн 24 цагт 11765 хүнд шинжилгээ хийхэд 2231 шинэ тохиолдол бүртгэж, нийт халдвар авсан хүний тоо улсын хэмжээнд 98050 боллоо. Дотоодын халдвар 2223 илэрсэн ба 1289 нь Улаанбаатарт, 934 нь орон нутагт илэрчээ.

55-83 насны 12 иргэн халдварын хүнд хэлбэрийн оноштойгоор нас барлаа. Мөн үндсэн өвчний шалтгаанаар 41, 43 настай хоёр иргэн нас баржээ.

Сүүлийн 24 цагт эмнэлгээс 585 хүн эдгэрч, гэрийн хяналтаас 301 хүн эдгэрчээ. Нийт 64354 хүн бүрэн эдгэрч, нийгмийн амьдралд оржээ. Өнөөдрийн байдлаар 12415 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнд:

  • Хөнгөн 7967
  • Хүндэвтэр 3087
  • Хүнд 1140
  • Маш хүнд 221 өвчтөн байна.

Улаанбаатар хотод 41 эмнэлэгт халдвар авсан иргэдийг эмчилж буй бол хөдөө орон нутагт аймаг тус бүрд 1-3 эмнэлэг иргэдийг хүлээн авч, эмчилж байна. Өнөөдрийн байдлаар хөнгөн хэлбэрийн оноштойгоор өрхийн эмчийн хяналтад гэртээ 20795 хүн эмчлүүлж байна. Эмнэлэг болон гэрийн хяналтад нийтдээ 33210 хүн эмчлүүлж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан