Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Эхний тунгаа тариулсан хүүхдүүдэд вакцины 50 мянган төгрөгийн урамшуулалыг хүүхдийн мөнгө олгодог данс руу нь шилжүүлнэ 

Эхний тунгаа тариулсан хүүхдүүдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно гэж Сангийн яамнаас мэдээлэв. Засгийн газрын тогтоолд “Дархлаажуулалтад хамрагдсан иргэн бүрд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно” гэж заажээ. Энэ дагуу хүүхдүүдэд мөн урамшууллыг олгоно. Ингэхдээ заавал бүрэн тунд хамрагдахыг хүлээлгүй эхний тунгаа тариулсны дараа хүүхдийн мөнгө олгодог данс руу нь шилжүүлэх юм байна.  

АНУ, Сингапур, Израильд 12-оос дээш насны хүүхдүүдийг судалгаанд хамруулахад эерэг үр дүн гарчээ. Иймд манай улс ч хүүхдүүдээ тарьж эхэлсэн юм.

Анагаах ухааны доктор, хүний их эмч Д.Мандахнаран "АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв 12-15 насны 2000 орчим хүүхдэд судалгаа хийжээ. Тэднээс 978 хүүхдэд вакцин хийгээгүй, харин 1005 хүүхдэд дархлаажуулалт хийж (Файзер) харьцуулсан судалгаа хийжээ. Тэгэхэд вакцин хийлгээгүй хүүхдүүдээс 16 хүүхэд өвчилсөн байна.  Файзер тариулсан хүүхдүүд өвчлөөгүй. Иймд дээрх байгууллага Файзер хүүхдүүдийг 100 хувь хамгаалж байна гэж үзэн,  12-16 насны  хүүхдүүдээ вакцинжуулах зөвлөмж  гаргажээ. Ингэхдээ мөн л сайн дурын үндсэн дээр хийнэ. Файзер насанд хүрэгчдэд 95, хүүхдүүдэд 100 хувь дархлаа үүсгэж байна" гэсэн юм. 

Файзер вакцин тарьж буй цэгүүдийн байршил:

  • Хан-Уул дүүрэг, Монгол Солонгосын коллеж
  • Баянгол дүүрэг, 141 болон 86 дугаар цэцэрлэг
  • Баянзүрх дүүрэг, 97 дугаар сургууль
  • Чингэлтэй дүүрэг, Спорт цогцолбор
  • Сүхбаатар дүүрэг, 69 дүгээр цэцэрлэг
  • Сонгинохайрхан дүүрэг, Дүүргийн нэгдсэн эмнэлэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан