Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХУВЬЦААТ КОМПАНИЙН БОНДЫГ АРИЛЖАВ

ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ

"Монголын хөрөнгийн бирж" тавдугаар сарын 31-нээс энэ сарын 04-ний өдрүүдэд дөрвөн удаагийн үнэт цаасны арилжаа зохион байгуулжээ. Нийт 1,9 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа: Нийт 53 компанийн 2,723,401 ширхэг хувьцаа 1.8 тэрбум төгрөгөөр арилжаалжээ. Хамгийн өндөр үнийн дүн бүхий арилжаанууд

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд: 

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав. 

ЛэндМН ББСБ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 21/17 тоот тогтоолын дагуу ЛэндМН ББСБ ХК дөрөвдүгээр сарын 23-наас МХБ-ээс өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авaх боломжтой болсон. Энэ дагуу тавдугаар сарын 31-нээс энэ сарын 04-ний өдрийн хооронд нийт 309,601 ширхэг хувьцааг худалдан авчээ.

КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА: Компанийн  бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд  “Эрдэнэс таван толгой” төгрөгийн  22 ширхэг бондыг 2,198,000 төгрөгөөр, ам.долларын 124 ширхэг компанийн бондыг 12,404 доллараар арилжаалсан байна. 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА: Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 263,810 ширхэг нэгж эрхийг нийт 69 сая төгрөгөөр арилжаалсан байна. 

ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АРИЖАА: Өнгөрсөн долоо хоногт Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нэг ширхэг үнэт цаасыг нийт 355 мянган төгрөгөөр арилжаалсан байна.

Энэ сарын 04-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3.6 их наяд төгрөг болсон бол ТОП-20 индекс 34,067.67 нэгж болж, өмнөх долоо хоногоос 2.34 хувиар өссөн гэж Хөрөнгийн биржээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан