Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Б.Ууганбаяр: Өнөөдрөөс жирэмсэн эмэгтэйчүүд болон 16-17 насны хүүхдүүд Pfizer вакцинд сайн дураараа хамрагдах боломжтой боллоо

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:

“Өнөөдрөөс эхлэн жирэмсэн эмэгтэйчүүдийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах ажил эхэллээ. Жирэмсэн эмэгтэйчүүд халдварын улмаас хүндрэх эрсдэл өндөр байгаа тул ийнхүү вакцинд хамруулах ажлыг эхлүүллээ.

Бие давхар эмэгтэй коронавирусийн эсрэг вакцинд хамрагдах хүсэлтэй бол ЭМЯ-ны хуудсанд хандаж цаг авч, вакцинд хамрагдах боломжтой.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 40,000 орчим жирэмсэн эмэгтэй бий.

Жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний 14-36 долоо хоногийн дотор вакцины нэг болон хоёрдугаар тунг тариулах боломжтойг мэргэжилтнүүд хэлж байна.

Түүнээс гадна эцэг, эхчүүдийн зүгээс хүүхдүүдийг сайн дураар нь вакцинд хамруулах хүсэлтийг ирүүлж байгаа. Энэ дагуу Эрүүл мэндийн яамны зүгээс холбогдох судалгааг хийж байна.

Хэрэв 16-17 насны  хүүхдээ вакцинд хамруулах хүсэлтэй бол эцэг, эхчүүд дархлаажуулалтын цэгүүдэд очиж, хүсэлтээ гарган хамруулах боломжийг нээх зохицуулалтыг хийж байна.

Тиймээс өнөөдрөөс жирэмсэн эмэгтэйчүүд болон 16-17 насны хүүхдүүд Pfizer вакцинд сайн дураараа хамрагдах боломжтой” гэв.

 

1 Сэтгэгдэл
Туршилтын вакцинд хамрагдахыг уриалж, цөөхөн монголчуудыг дархлааны системийн эдгэшгүй өвчтэй болгон монгол хүний удмын санг хорлох нь уучилж болшгүй гэмт хэрэг, геноцид ажиллагаа яах аргагүй мөн! Чи ингэхэд монгол хүн мөн үү? Хэний, хаанахын даалгавраар монголчуудыг хорлох гээд байна?!
Хамгийн их уншсан