Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
2263 халдварын тохиолдол илэрч, 42-86 насны найман хүн нас барсан байна  

ЭМЯ-наас 16-17 насны хүүхдүүдэд сайн дурын үндсэн дээр вакцин хийх шиийдвэр гарчээ. Гэхдээ хүүхдүүдэд ямар вакцин тарих талаар мэдээлсэнгүй. Өнөөдрөөс жирэмсэн эхчүүд Файзер вакцин хийлгэж эхлэв. 17-35 долоо хоногтой ээжүүд юуны өмнө mohs.gov.mn цахим хуудсанд бүртгүүлнэ.

Сүүлийн 24 цагт 10 орчим  мянган хүнд шинжилгээ хийхэд 2263 тохиолдол бүртгэв. Эдгээр нь бүгд дотоодын халдвар байна. Мөн 26 хувийг хүүхдүүд эзэлжээ.  

Жирэмсэн эхчүүд, хүүхдүүд халдвар авах нь ихэсжээ. Байршлаар нь харвал төвийн зургаан дүүргүүдэд байна. Гэртээ найз нараа урьсан, олноороо уулзсан, баяр тэмдэглэсний улмаас халдвар тархах нь түгээмэл байна. Иймд иргэдэд гэртээ байхыг зөвлөв.

Сүүлийн 24 цагт 523 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 57,025 боллоо.

 Халдварын улмаас 9,323 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн - 5,839
  • Хүндэвтэр - 2,562
  • Хүнд - 766
  • Маш хүнд - 156 хүн байна.

Өнгөрсөн хоногт халдварын улмаас 42-86 насны найман хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. 

Ингэснээр нийт нас баралт 369 болов. Нийслэлд 1650, орон  нутагт 613 тохиолдол бүртгэжээ. Эрдэнэт хотод хамгийн их буюу 106 тохиолдол байна. Маш хүнд хүний тоо байнга өссөөр байна. 9323 өвчтөн байгаагаас 156 нь маш хүнд байна. Зарим иргэн  улирлын томуу, харшил гэж оношлон өвчнөө хүндрүүлж байгааг ЭМЯ-наас анхааруулав.               

Дархлаажуулалтад хамрагдаагүй 400 орчим мянган иргэн байна. Тэдний тал нь хоёр дахь тунга тариулах хугацаа нь болсон ч вакцинаа тариулаагүй байна.     

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан