Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Танилц:ЭМД-аар 250 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой рашаан, сувиллын жагсаалт

Даатгуулагч та ЭМДЕГ-тай гэрээт рашаан, сувилалд нэг удаад таваас дээш хоног хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд ЭМД-ын сангаас 250 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой гэдгээ мэдэх үү.

Гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна.  

ЭМД-ын шимтгэлийн хэмжээ ямар байдаг вэ?

ЭМД-ын шимтгэл тухайн жилд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс шалтгаалан жил бүр харилцан адилгүй байдаг. Тухайлбал,

– 2016 он 46080 төгрөг,

– 2017он 57600 төгрөг,

– 2018 он 28800 төгрөг,

– 2019 он 38400 төгрөг,

– 2020 он 50400 төгрөг,

– 2021 он 50400 төгрөгөөр тооцож 271,680 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлснөөр даатгуулагч та хэрэгцээт тусламж, үйлчилгээг улсын болон гэрээт хувийн эрүүл мэндийн байгууллагуудаас ЭМД-аараа авах боломж бүрдэнэ.

Шимтгэлээ өөрөө хариуцан төлөх даатгуулагчид хэн багтах вэ?

• Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан

• Хувиараа хөдөлмөр эрхлэгч

• Малчин

• Тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн, гадаадын иргэн харьяалалгүй хүн

• Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч нар хамаарна.

Шимтгэлээ өөрөө төлж буй буюу Ажил хөдөлмөр эрхэлдэг иргэдийн төлөх шимтгэлийн тухайд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4-өөс доошгүй хувь байх ба ажил олгогч-2% даатгуулагч-2%-ийг тус тус хариуцан төлнө.

Бусад хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн, гадаадын иргэн харьяалалгүй хүн, Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч нар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1%–иар тус тус өөрөө төлнө.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг яагаад нөхөн төлөх ёстой вэ?

Та 19 нас хүрсэн өдрөөс эхлэн эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгч болж ЭМД-ын тухай хуульд заасны дагуу эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал хамрагдах үүрэгтэй. Хэдийгээр өнөөдөр та өвдөөгүй ч ирээдүйд учирч болох эрсдлээс сэргийлэн ЭМД-ын шимтгэлээ тогтмол төлснөөр бүх төрлийн эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ санхүүгийн эрсдэлд орохгүйгээр авах боломжтой. Таны төлсөн шимтгэл өвдөж, шаналсан хэн нэгний эрүүл мэнд, амь насыг хамгаалж байдаг юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан