Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дуудлага худалдаагаар “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах нийт 1222 ам метр талбайг 1.9 тэрбум төгрөгөөр худалдлаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЕСДҮГЭЭР САРД ХАМГИЙН ӨНДӨР ЭКСПОРТ ХИЙЛЭЭ Замын-Үүд, Эрээний бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа ЗГ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд нийт 579 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгажээ Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон Ж.Чинбүрэн: Томуугийн эсрэг вакцины хамрагдалт өндөр байгаа нь сайшаалтай Хадгаламжийн хүү 30%-аар нэмэгдлээ Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас орох төлөвтэй байна Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний 10 сарын байдлаар 135 медаль хүртлээ "Рапид Хурд" хорооллын зүүн талаас урагш "Ривер гарден" хотхон руу хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина
Голомт банкны Алтантүлхүүр хүүхдийн сан “Зүрх мартахгүй” төслийг хоёр дахь жилдээ дэмжин ажиллана

Голомт банкны Алтантүлхүүр хүүхдийн сан “Зүрх мартахгүй” төслийг хоёр дахь жилдээ үргэлжлүүлэн дэмжиж, албан ёсны хамтрагчаар ажиллах санамж бичгийг байгууллаа.

Арга хэмжээнд төслийг санаачлагч “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан, Голомт банкны ерөнхийлөгч Г.Ганболд нар оролцон хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар Голомт банкны Алтантүлхүүр сан тус төсөлд санхүүгийн болон шаардлагатай бүхий л зүйлсээр дэмжин ажиллахаар боллоо.

Төрөлхийн зүрхний гажигтай хүүхэд багачуудыг эх орондоо оношлон мэс засал хийж, бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлэглэх зорилготой “Зүрх мартахгүй” төслийг “Улаанбаатар Сонгдо” эмнэлгээс өнгөрсөн оны тавдугаар сард санаачлан хэрэгжүүлж эхэлснээр нийт 170 бяцхан хүүхдэд зүрхний мэс засал хийж, амьдрал бэлэглээд байна. Голомт банкны Алтантүлхүүр хүүхдийн сан нийгмийн хариуцлагын хүрээнд өнгөрсөн жил тус төсөлд 120 сая төгрөг хандивлан 12 хүүхдийн хагалгааны зардлыг бүрэн хариуцсан бөгөөд энэ жилийн хувьд мөн 120 сая төгрөг хандивлан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийлсэн юм.

“Зүрх мартахгүй” төслийн багийнхан үйл ажиллагаагааулам өргөжин тэлж, улирал бүр алслагдсан аймаг сумдад очиж үнэ төлбөргүй үзлэг хийх, мөн 2027 он гэхэд нийт 1,000 хүүхдэд зүрхний мэс засал хийхзорилт тавин ажиллаж байна. Санамж бичиг байгуулах үеэр Голомт банкбусад төрийн болон хувийн хэвшлийн бүхий л аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан “Зүрх мартахгүй” төсөлд нэгдэж, бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлэглэхийг уриаллаа.

Бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэе!

 

Хамгийн их уншсан