Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
ТОСОН-ХУЛСТАЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРЫН ДЭЛХИЙН СҮЛЖЭЭ, ЮНЕСКОД БҮРТГЭГДСЭН БАТЛАМЖИЙГ ГАРДУУЛЛАА

Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг 2020 оны 10 дугаар сард болсон ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандал хөтөлбөр”-ийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 32-р хуралдаанаар Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэн баталгаажуулсан. Өнөөдөр ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, ГХЯ болон БОАЖЯ-тай хамтран Тосон-Хулстайн шим мандлын нөөц газрын батламж гардуулах ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Монгол Улс нь 1990-2007 оны хооронд ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд нийт 6 газрыг бүртгүүлээд байсан бөгөөд үүнээс хойш 13 жилийн дараа Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг тус сүлжээнд бүртгүүлж чадлаа.

Тосон Хулстайн шим мандлын нөөц газар нь Монгол орны зүүн хойд хэсэгт оршдог бөгөөд Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин, Дорнод аймгийн Баянтүмэн,  Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумдын нутгийг хамардаг. Тус газар нь ойт болон тал хээрийн экосистемтэй, цагаан зээр төллөх, идээшлэх, бэлчээрлэх гол нутаг бөгөөд нуур, тойром элбэгтэй учир усны шувууд зусах, өндөглөн үржих таатай орчин болдог.

Мөн Монгол тарвага, Манжуурын номин, Огодой зэрэг төрөл зүйлүүд энд олноор амьдардаг тул эдгээр амьтад нь тухайн нутаг дэвсгэрийн экологи болон хөрсний үржил шимийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Тиймээс ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлөөс Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг Монголд төдийгүй дэлхийн хэмжээнд ихээхэн  ач холбогдолтой нутаг хэмээн үзэж тус сүлжээнд бүртгэжээ. Тус газрыг шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгүүлснээр тухайн нутгийг хамгаалах асуудал олон улсын анхаарлын төвд орж, улмаар байгаль хамгаалах чиглэлээр дэлхийн хэмжээний өргөн хүрээнд ажиллах болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжууд бүрдэж байгаа юм.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан