Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Хөвсгөл нуур орчмын байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хэрэгжилт нэг шат ахилаа

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Төслийн хүрээнд Хөвсгөл нуур орчмын байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтын олон ажлыг төлөвлөсөн. Үүний нэг нь Хөвсгөл нуур орчмын аялал жуулчлалын гол зам болох

• Хатгал-Жанхай-Тойлогт

• Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 37.9 км хатуу хучилттай авто зам

• Хатгал орчимд байгуулах 8 авто зогсоолын инженерийн нарийвчилсан зураг төслийг боловсруулах ажил бүрэн хийгдэж, экпертизээр батлуулан, магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргуулаад байна.

Төслийн Авто замын зураг төсөл, хяналтын зөвлөх 6 сарын хугацаанд ажиллаж нийт 13 боть бүхий “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ”, “Инженер-геологийн судалгаа”, “Археологи, Палеонтологи, Угсаатны зүйн судалгаа” болон 3 чиглэлийн авто зам, авто зогсоолуудын инженерийн нарийвчилсан зураг төслийг төсөл хэрэгжүүлэх нэгжид албан ёсоор хүлээлгэн өглөө. Ингэснээр Хөвсгөл нуур орчмын байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хэрэгжилт нэг шат ахиж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан