Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ийн уурхайчид шинэ техникүүдээ хүлээн авлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр парк шинэчлэлийн хүрээнд шинэ техникүүдээ хүлээн авлаа. Салбарын захирал Н.Эрдэнэхуяг ээлжинд гарч буй В, Г ээлжийн уурхайчдадаа  техникүүдийн түлхүүрийг гардуулж, ажлын өндөр амжилт хүсэв. 

Компанийн  “А6-20” БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2021-2025 ОН” төлөвлөгөөнд ирэх 5 жилд Цанхийн баруун болон зүүн, Бортээгийн уурхайгаас жилд нийт 50 сая.тн нүүрс олборлох, энэ хэмжээний ажлыг хийж гүйцэтгэхэд  шаардлагатай технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалт хийхийг тусгасан. 

Энэ удаад 130 тоннын даацтай белаз 75135 маркийн 12 ширхэг Автосамосвал, белаз 78231 маркийн дугуйт түрэгч, ус, түлшний автомашин зэрэг нийт 15 шинэ уурхайн үндсэн тоног төхөөрөмжийг хүлээн авч, уулын ашиглалтын өртөг, зардлыг бууруулж, ашиглалтын үйл ажиллагааг явуулахаар болж байна. Компанийн хамт олон ирэх жилүүдэд Экскаватор-автосамосвалын хослол бүхий ашиглалтын системээс гадна Цанхийн баруун уурхайн хөрсний тээвэрт конвейер, овоолго үүсгэгчийн иж бүрдэл, нүүрс буулгах, ачих  дэвшилтэт технологиудыг нэвтрүүлж, тээврийн хосолсон технологиор  дэлхийн томоохон  уурхайнуудын жишигт хүрч, Монголын  уул уурхайн салбарт тэргүүлэгч үйлдвэрлэл,  уурхайтай болохоор зорилт тавиад байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан