Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Бортоготой тарьцаар ойжуулалт хийх туршлагыг нэвтрүүлээд байна

Монгол орны ой нь Сибирийн их тайгын өмнөд хил болон Төв-Азийн говь, цөлийн шилжилтийн бүсэд оршдог. Ойн тархалтын хил зааг дээр ургаж буй ой нь гаднын хүчин зүйлийн нөлөөлөлд эмзэг, сөрөг нөлөөлөлд өртсөн тохиолдолд байгалийн аясаар сэргэн ургах чадавхи сул байдаг.

Манай орны хувьд ойн амьдах орчныг хязгаарлах хүчин зүйл нь ус, чийгийн хангамж бөгөөд үүнээс шалтгаалж ойн түймэр, хөнөөлт шавжийн олшрол нь ойн хомсдол, доройтлын үндсэн шалтгаан болж байна.

Ойн талбайн хомсдолоос сэргийлэхийн тулд ойн түймэр, хөнөөлт шавжид өртсөн болон мод огтолсон талбайд ойжуулалтын ажлыг хийж гүйцэтгэдэг бөгөөд Монгол улсын хувьд ойжуулалтын ажилд мал бэлчээрлэлт сөрөг нөлөө үзүүлж байна.

Ойжуулалтын ажлын үр дүнг нэмэгдүүлэхийн тулд ойжуулсан талбайг мал бэлчээрлэлтээс чөлөөлөхөөс гадна бортоготой тарьцаар ойжуулалт хийх туршлагыг нэвтрүүлээд байна.

Ойн доройтлоос сэргийлэхийн тулд өтгөн шигүү ургасан ойн сангийн талбайд гэрлийн хангамж, нэг модонд оногдох нөөц, мод хоорондын зайг тохируулах арчилгааны ажлыг хэрэгжүүлснээр ойн өсөлт, хөгжилтийн үйл явцыг эрчимжүүлэхээс гадна түймэр, хөнөөлт шавжид өртөх эрсдэлийг бууруулдаг байна.

Мөн доройтсон хүлэрт намгархаг газруудыг нөхөн сэргээх, өнөөгийн хүлэрт намгархаг газруудыг нөлөөллөөс ангид байлгах нь малчдын амьжиргаанд эергээр нөлөөлөөд зогсохгүй уур амьсгалын өөрчлөлтийн асар их нөлөөг бууруулахад томоохон ач холбогдолтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан