Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Орон нутгийн ЭМД-ын хэлтсийн 60 гаруй мэргэжилтэн сургалтад хамрагдлаа

Өнөөдөр ЭМДҮЗ-ийн 05 дугаар тогтоолоор баталсан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын журам-ын дагуу хяналт хийх арга зүйн чадавхжуулах сургалт зохион байгуулагдлаа. Сургалтад тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газрын мэргэжилтнүүд болон орон нутгийн ЭМД-ын хэлтсийн 60 гаруй мэргэжилтэн хамрагдсан юм.

Өнгөрсөн оны 8-р сард УИХ-ын ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж салбарын хууль, эрх зүйн орчин, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, салбарын хүний нөөцийг чадавхжуулахад чиглэсэн олон чухал хууль, тогтоомжийг баталж хэрэгжүүлж эхэлсэн.

Тухайлбал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах үйл ажиллагаа стратегийн худалдан авагчийн тогтолцоонд шилжсэн. Энэ хүрээнд ЭМДЕГ-ын тусламж, үйлчилгээний хяналтын бүтэц, үйл ажиллагаа, арга хэрэгслийг тодорхойлон үе шаттай тогтолцоог нэвтрүүлэх шаардлага тулгарч Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын журмыг боловсруулан ЭМДҮЗ-ийн 05 дугаар тогтоолоор баталсан юм.

ЭМДЕГ-аас шинээр батлан, хэрэгжүүлж байгаа эдгээр журам, тогтоолуудын хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудын албан хаагч, мэргэжилтнүүдэд төрөл бүрийн сургалт, мэдээллийн ажлыг тогтмол явуулж чадавхжуулахад анхааран ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан