Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
 “Эрдэнэс Тавантолгой” ХК” хамгийн их татвар төлсөн аж ахуйн нэгжүүдийн хоёрдугаарт жагслаа

Татварын ерөнхий газраас 2020 оны шилдэг татвар төлөгчдөө тодруулснаа өнөөдөр /2021.5.10/ зарлалаа. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед татварын хууль тогтоомжоо биелүүлж, татвараа төлж төсөв бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан татвар төлөгчдөө алдаршуулах зорилгоор дөрвөн төрлөөр шилдэг татвар төлөгчдөө шалгаруулсан байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК”-ийн хувьд  хамгийн их татвар төлсөн 10 аж ахуйн нэгж болон  хамгийн ашигтай ажилласан татвар төлөгч 10 аж ахуйн нэгжийн хоёрдугаарт тус тус эрэмбэлэгдэж, уул уурхайн шилдэг компани болохоо сүүлийн гурван жил дараалан дахин харууллаа.

Өнгөрсөн онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 490.1 тэрбум төгрөгийн татвар төлж, Татварын ерөнхий газраас гаргасан дүнгээр 482.9 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийг  гаргасан.  

Энэ жил нүүрс баяжуулах үйлдвэрээ  өөрийн хөрөнгөөр байгуулж,  ашиглалтад оруулснаар мянга орчим ажлын байр шинээр бий болж, улсын болон орон нутгийн төсөвт 208.45 сая ам.долларыг төвлөрүүлэх боломжтой болно. Түүнчлэн Тавантолгойн ордыг түшиглэсэн Дулааны цахилгаан станцыг энэ онд барьж эхлэхээр ажиллаж байна. Станцын нийт хүчин чадал 450 МТВ бөгөөд Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга томоохон ордуудыг эрчим хүчээр хангах юм. Цахилгаанаа өөрсдөө үйлдвэрлэж, нүүрсээ нэмүү өртөг шингээн баяжуулснаар иргэн бүрийн хувьцаа эзэмшдэг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ашиг орлого улам нэмэгдэнэ.

Компанийн "А6-20" бизнес төлөвлөгөөнд тооцсоноор жилийн орлого нь ойролцоогоор 4 дахин өсч 7 их наяд  төгрөг, жилийн цэвэр ашиг нь 1 тэрбум ам.долларт хүрэх юм.

 

 

2 Сэтгэгдэл
өмнөговь аймгийн ухаа худгийг бол MSC ын Оджаргал Батцэнгэл нар Хятадуудад 100 жилээр түрээслүүлчихсэн байгаа нэг үгээр өмнөговийн цогтцэцийг Хятадуудад найр тавиж өгсөн гэсэн үг
Муу хэлэгддэг хэдэн компанууд хамгийн их татвар төлцгөөжээ.Баттулгын компанууд татвар төлдгийймүү.Сураг алга.
Хамгийн их уншсан