Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийг ирэх долоо хоногт олгоно

УИХ-ын дарга Г.Занданшатар ХНХ-ын сайд , Монголбанкны ерөнхийлөгч, "Эрдэнэс Монгол", "Эрдэнэс силвер" компанийн захирлыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад 1 сая төгрөг болон зөрүү мөнгийг ирэх долоо хоногт олгох талаар чиглэл өгсөн байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар : Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг УИХ баталсан. 228.5 мянган иргэний тэтгэврийн зээлийг тэглэсэн. Хууль хэлэлцэх үеэр тэтгэврийн зээлгүй ахмадуудад байгалийн баялгийн үр шимийг хүртээх ёстой гэсэн санал гарсан. Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөгийг олгох асуудал хуулийн дагуу хэрэгжинэ. Тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер өгч мөнгөжүүлнэ, нэг сая төгрөг хүртэл зээлтэй байсан ахмадуудад мөн үлдэгдэл мөнгийг өгнө гэж заасан. Энэ хууль 2019 оны 12 дугаар сарын 31 хүртэл зээлтэй байсан ахмадууд хамаарч байсан. 

"Эрдэнэс Монгол", "Эрдэнэс силвер" компани сайн ажиллаж, 220 тэрбум төгрөгийг байршуулж, 216 тэрбум төгрөгийг тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгохоор хуулийг хэрэгжүүлжээ. 194 мянган ахмад тэтгэврийн зээлгүй байсан байна. 238 мянган ахмадад нэг сая төгрөгийг байгалийн баялгаас хүртээнэ .

2 Сэтгэгдэл
УИХ-ын дарга чинь мөнгө мэддэг дарга билүү, мөнгө тараах тараахгүйг сайд дарга нарыг дуудаад үүрэг өгдөгдарга мөн билүү
баярлалаа
Хамгийн их уншсан