Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
1356 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 923 хүн эдгэрлээ

Эрүүл мэндийн яамны мэдээллийг хүргэж байна. 
 

 4-р сарын 29-ний өдөр 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1356 хүнээс коронавирусийн халдвар илэрч, халдвар авсан хүний тоо 35979 боллоо. Сүүлийн 24 цагт гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн 28 тохиолдол бүртгэгдэж, зөөвөрлөгдөн ирсэн халдварын тоо 486 болжээ.  

  • 4-р сарын 23-нд Сөүл-УБ-ын чиглэлийн транзит нислэгээр Энэтхэг улсаас ирсэн Монгол Улсын нэг иргэн
  • 4-р сарын 23-нд Казахстаны Алматы хотоос ирсэн найман иргэн
  • 4-р сарын 26-ны өдөр Энэтхэг улсаас ирсэн тус улсын 19 иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ. Энэтхэг улсын 18 иргэн Дорноговь аймагт, нэг нь Улаанбаатарт тусгаарлагдан эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт ковид-19-ийн хүндрэлээр найман хүн нас барж, нас барсан хүний тоо 110 боллоо. Ковид-19-ийн хүндрэл ихсэж байгаатай холбоотой энэ шалтгаанаар нас барах хүний тоо нэмэгдэж байна. Сүүлийн гурван өдөр ковидын хүндрэлээр 25 хүн нас барлаа. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 4746 иргэн, гэрийн тусгаарлалтад хөнгө хэлбэрээр өвдсөн 7955 иргэн эмчлүүлж байна. 
Энэ сарын 29-ний 23.59 цагийн байдлаар 923 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 19642 болжээ. Үүнээс 193 нь эмнэлгээс, 730 нь гэрийн тусгаарлалтаас эдгэрсэн байна.  

Цар тахлын энэ нөхцөлд улаан бүсэд 5336 эмч, мэргэжилтэн ажиллаж байна. Үүнээс 1300 эмч, 1400 сувилагч болон тархвар судлаач зэрэг эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Гэхдээ улсыг хэмжээнд эрүүл мэндийн салбарынхан бүгд цар тахлын эсрэг ажиллаж байгааг онцлох хэлэх нь зүйтэй гэж ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох ярилаа. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан