Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Өөртөө хайртай хүн бүрийн УСАА хэмнэх тухай мэддэг 5 зүйл

Усгүй амьдралыг төсөөлцгөөе. Нэг цаг, нэг өдөр ч бид эрүүл, аз жаргалтай амьдарч чадахгүй байх даа? Гэтэл бид үнэхээр өдөр тутам даа усаа хэмнэж чаддаг билүү? 2050 он гэхэд манай улсын цэнгэг ус ны нөөц дуусаж болзошгүй гэсэн судалгаа бий. "Болзошгүй" гэсний учир нь хэрвээ бид яг одоо хэмнэж чадвал хадгалж чадна, үгүй бол шавхагдаж дуусна гэсэн үг. Саяхан л 2020 он маш хол мэт санагддаг байсан биш гэжүү? Тэгвэл өөртөө хайртай хүмүүс өөрийн болон ирээдүйнхээ төлөө усаа хэрхэн хэмнэдэг бол?

http://ub.life/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/b1f4d7036985e6635121678902f12a8a.jpg

1. Тэд маш жижиг, энгийн зүйлээс эхэлдэг.

"Усаа хайрлая" гэсэн бичигтэй цамц өмсөж, фэйсбүүктээ пост бичихээс илүү тэд энгийн, жижиг хэн зүйлээс эхэлдэг. Ердөө л өглөө босоод стаканд усаа хийж шүдээ угаах, аягаа угаах болон шүршүүрт орохдоо усаа хаах нь л усаа хэмнэхэд асар их ач тустай үйлдлүүд юм. 

http://ub.life/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/db5d72535058c35c7a0b6f001aa71fb5.gif

БАРИМТ: Манай улсын орон сууцанд амьдардаг нэг хүний хоногийн усны дундаж хэрэглээ дэлхийн хөгжингүй орны нэг хүний хоногийн хэрэглээнээс 2 дахин их буюу 230-280 литр байна

2. Тэд үүнийг өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ төлөө хийдэг.

2050 онд бид хэдэн настай байх бол? 30,40, магадгүй 50... Хэрвээ энэ хэвээрээ бид усаа урсгаад л байвал гучхан жилийн дараа манай улс цэнгэг усны нөөцгүй болох нь. Хүүхэд минь төрөөд усгүй нийгэмд амьдарвал хэчнээн харамсалтай вэ? Өөрийн болон хайртай хүмүүсийнхээ төлөө яг одоо хийх хамгийн амархан алхам бол яах аргагүй усаа хэмнэх юм.

http://ub.life/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/c232c97fc8194fd3c14e30b08d431273.gif

БАРИМТ: Манай улсын нийт усны нөөцийн 80 гаруй хувийг гадаргын, 20 хүрэхгүй хувийг гүний ус эзэлдэг, усны нөөц багатай орны нэг юм. Харамсалтай нь хэрэглээний усныхаа 85 хувийг газрын гүний усаар хангаж байна.

3. Тэд үүнийг "хийх хэрэгтэй" бус "хийх ёстой" зүйл гэж боддог.

Ус дутагдаж, усны чанар муудсанаар булчин задрах өвчин, гэдэсний хижиг, туулга зэрэг ходоод гэдэсний замын өвчин болон халдварт өвчин нэмэгдэх аюултай. Мөн ус хомсдсоноор хараагүй болох аюултай бөгөөд нүдний халдвар, тахал, уяман өвчнийг үүсгэж болзошгүй юм. Усгүй л бол амьдрал үгүй гэдгийг тэд сайн мэддэг.

http://ub.life/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/7c5759088d24ace04de363131598772d.gif

БАРИМТ: 2019 онд Монгол Улсын хэмжээнд 297 гол мөрөн ширгэж үгүй болжээ.

4. Тэд ном, кино, урлагаас хариултыг хайдаг.

Усгүй ирээдүйн тухай "Mad Max" киног санаж байна уу? Балгахан усны төлөө дайтаж, усны эрэлд гарсан аймшигт нийгмийг дүрсэлсэн уран зөгнөлт кино боловч хүний ухамсаргүй үйлдлээс болж биелэх ч боломжтой ертөнц. Ном, кино, урлагаас суралцаж, алдаж болох зүйлсээс эрэмжилцгээе.

http://ub.life/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/13454249de49a44c8e9c721a95d07dc0.gif

БАРИМТ: Дэлхий дээр байгаа нийт усны 1 хувийг цэвэр ус эзэлдэг бөгөөд яг одоо ойролцоогоор 1.5 тэрбум хүн ундны цэвэр усны хангамжгүй амьдарч байна.

http://ub.life/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/0463530dfb27b1b38682a061a872a30e.png

5. Тэд мухар сүсэг бус бодит баримт мэдээ, судалгаанд итгэдэг. 

http://ub.life/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/1a89a8d6313f2d5e6b1551b63d5895bc.png

"Ус бол дундаршгүй баялаг" хэмээн бодсоор хайр гамгүй урсгахуу? Эсвэл усны хомсдлын тухай албаныхны мэдээ мэдээллийг үндэслэн яг одоо хэмнэх үү? Энэ бидний сонголт. Нэг жинсэн өмд хийхийн тулд 10 мянган литр ус ашигладаг тухай тооцоолол бий. Зөвхөн усаа хэмнэхээс гадна ус ихээр зарцуулдаг хуванцар эд зүйлс худалдан авахгүй байх, цаасаа хэмнэх, ундны усыг маш ихээр ашигладаг тул "fast fashion" буюу чанар муутай хямд хувцас удаа дараа авахгүй байх нь чухал юм.

БАРИМТ: Нэг тонн будагтай даавуу гарган авахын тулд 200 тонн цэвэр ус ашигладаг. 

 

Энэхүү нийтлэлийг "Сайн сайхныг санхүүжүүлэгч" Голомт банктай хамтран бэлтгэв. 

Яг одоо усаа хэмнэн, эх дэлхийгээ хайрлацгаая. 

 

Нийтлэлч: Г.Сүрэн /Ub.life/

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан