Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
 “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэх ажлын явцын талаар ажлын хэсгийн гишүүд  Ерөнхий сайдад танилцуулав

Богдхан төмөр замын төсөл нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг /”УБТЗ” ХНН/-ийн гол замаас Мандал өртөөнөөс салаалан Богдхан уулын урдуур тойрч Мааньт өртөөнд холбогдох чиглэлтэй төмөр замын төсөл юм.

Уг төсөл хэрэгжснээр төмөр замын дамжин өнгөрөх болон бусад экспорт, импортын ачаа тээврийг Богд уулын урдуур тойруулж, Нийслэл дундуур өнгөрүүлэлгүй аялуулна. Төмөр замын одоогийн шугамыг зорчигчийн галт тэрэг аялуулах, хот дүүргийн нийтийн зорчигч тээвэрт ашиглах боломж бүрдэнэ.

Мөн Богдхан төмөр замын төсөл нь “УБТЗ” ХНН-ийн гол замын хамгийн өндөр хэвгийтэй, жингийн хугарал үүсгэдэг (галт тэрэгний жин 4,200 тонн хүртэл буурдаг), өгсүүр хэсгүүд болох Эмээлт, Хоолтын давааг тойруулж тавьснаар галт тэрэгний хэсгийн хурд нэмэгдэн бүх хэсгүүдэд ижил 5,800-6,000 тонн жинтэйгээр аялж ачаа тээвэрлэлтийг жилд 5-6 сая тонноор нэмэгдүүлэхээс гадна Эмээлт зөрлөгөөс Хангай зөрлөг хоорондын замд байрлах хамгийн бага радиустай тахирууд дээр үүсдэг хүндрэлүүд шийдвэрлэгдэж, зам ашиглалтын зардлыг бууруулах эдийн засгийн үр ашигтай юм. Улаанбаатар хотын автозам болон төмөр замын ачаа тээврийн ачааллыг бууруулах, эргэлтийг нэмэгдүүлэхэд үр өгөөжөө өгнө хэмээн тооцож буй.  

Богдхан төмөр замыг барьж байгуулах талаар Монгол Улсын Их Хурлаас 2016 онд баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон “Монгол Улсын эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т тус тус тусгасан байдаг.

Иймд ажлын хэсгийн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн ажлын урьдчилсан төсөв, төлөвлөгөөний шинэчилсэн ерөнхий мэдээллийг өнөөдөр танилцуулав. Нэн тэргүүнд нарийвчилсан зураг төсөл боловсруулахад шаардагдах судалгааны ажлыг эхлүүлэх нь зүйтэй гэдгийг  Ерөнхий сайд хэлээд судалгааны ажлын санхүүжилтийг богино хугацаанд шийдвэрлэх гарцыг ажлын хэсгийн гишүүд болох Сангийн сайд, ЗТХ-ийн сайд нарт даалгаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан