Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Ө.ШИЖИР: МАН-ыг тараах захирамжтай холбоотой материалыг Дээд шүүхэд хүргүүлж байна

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Ерөнхийлөгчийн гаргасан захирамжтай холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр захирамж, өнөөдөр буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр нийт ард түмэндээ хандан илгээлт гаргаж, “Монгол ардын намыг тараах” үндэслэл бүрэн бүрдсэнийг нотлон зарлаж, Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үүнийхээ дагуу өнөөдөр буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагт Улсын Дээд шүүхэд өөрийн биеэр очиж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгөхөөр байсан.

 Гэсэн хэдий ч Дээд шүүхийн байранд  гарсан халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор шүүгч нар хүрэлцэн ирэх боломжгүй болсон. Энэ байдлыг хүндэтгэн хүлээн авч, Улсын Дээд шүүхэд өгөх гэж байсан материалуудаа бичиг хэргээр хүргүүлж байна. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын сайтад байршуулах юм гэлээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан