Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
ХҮҮХДҮҮД МӨНГӨӨ ХУРИМТЛУУЛАХЫН АЧ ХОЛБОГДЛЫГ УРАЛДААНД ОРОЛЦСОНООР ИЛҮҮТЭЙ ОЙЛГОСОН ГЭВ

Монголбанкнаас санаачлан ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сантай хамтран “Мөнгөө хуримтлуулж сурцгаая” ТикТок уралдааныг зохион байгуулж, амжилттай оролцсон хүүхдүүдийн шагналыг онлайнаар гардууллаа.

Жил бүрийн хавар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Санхүүгийн боловсролын олон улсын сүлжээ (OECD/INFE)-ээс зохион байгуулдаг дэлхийн хүүхэд залуучуудад санхүүгийн мэдлэг боловсролыг түгээх “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяны хүрээнд энэхүү уралдааныг зохион байгуулав. Уралдааныг “Хуримтлуулахад хялбархан” хүүхдийн дуун дээр суурилж, мөнгөө зөв зарцуулах, мөнгөө хадгалах дадал хэвшилд суралцахын ач холбогдлыг ойлгуулахад зорьсон байна. Бага дунд насныханы дунд зохион байгуулсан уг уралдаанд нийслэл хот болон хөдөө орон нутгаас ирүүлсэн нийт 20 гаруй бүтээлийг өрсөлдүүлснээс

4-9 насны ангилалд:

1.      Э.Итгэлмаа - Завхан аймгийн Улиастай хотоос оролцогч  2-р ангиийн сурагч

2.      Т.Цэлмүүн - Дундговь аймгийн Гурвансайхан сумын оролцогч 3-р ангийн сурагч

3.      Б.Тэнгис, Б.Танан - Улаанбаатар хотоос оролцогчид 2, 3 дугаар ангийн сурагчид

10-15 нас:

1.      Г.Үжин - Дархан-Уул аймгийн Дархан сумаас оролцогч 7 -р ангийн сурагч

2.      Б.Есүй-Анжилла - Орхон аймгаас оролцогч 6 -ангийн сурагч

3.      У.Монголжин – Улаанбаатар хотоос оролцогч  8-р ангийн сурагч

Шагнал гардуулах үеэр зохион байгуулагчдын зүгээс санхүүгийн боловсролыг бага наснаасаа эзэмших нь өөрт нь төдийгүй гэр бүл, улс эх оронд ямар ач холбогдолтой болохыг тайлбарлаж, хүүхдүүд ч мөнгийг зөв зарцуулж, хуримтлал үүсгэх нь зорилгодоо хүрэх нэгэн чухал хэрэгсэл болохыг ойлгосон тухайгаа ярилцав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан