Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
"КОВАКС" хөтөлбөрийн хүрээнд 50.400 тун "АстраЗенека" вакцин хүлээн авлаа

Олон улсын вакцин хангамжийн "КОВАКС" хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар 50.400 тун "АстраЗенека AZD1222" вакциныг өчигдөр хүлээн авлаа.

2021 оны эхний хагас жилийн хугацаанд Монгол Улсад олгохоор хуваарилагдсан 239.160 тун вакцины нэг хэсэг нь энэ ажээ.

Тухайлбал, "КОВИД-19" халдварын эсрэг "АстраЗенека AZD1222" вакцинаас 05 дугаар сарыг дуустал 112.800 тун, Пфайзер/БиоНТех BNT162 вакцинаас 06 дугаар сарыг дуустал 126.360 тунг хүлээн авахаас 03 дугаар сарын 12-ны өдөр "АстраЗенека AZD1222" вакцинаас 14.400, 03 дугаар сарын 24-ний өдөр Пфайзер/БиоНТех BNT162 вакцинаас 25,740 тун, 04 дүгээр сарын 21-ний өдөр "АстраЗенека AZD1222" вакцины 50.400 тунг хүлээн аваад байна.

Хөтөлбөрийн хүрээнд хүлээн авсан вакциныг Монгол Улсын КОВИД-19 халдварын эсрэг вакцинжуулалтын үндэсний төлөвлөгөөнд заасны дагуу хүн амын бүлгүүдэд эрэмбэ дарааллын дагуу хийх ажил үргэлжилж байна. Вакциныг дэлхийн улс орнуудад тэгш, хүртээмжтэй хэлбэрээр олгох замаар цар тахлын тархалтыг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх зорилго бүхий КОВАКС хөтөлбөрт санхүүжилт олгосон бүх донор улсуудын засгийн газар, олон улсын байгууллага, хувь хүмүүст Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархлаа илэрхийлж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан