Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулав Дуудлага худалдаагаар “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах нийт 1222 ам метр талбайг 1.9 тэрбум төгрөгөөр худалдлаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЕСДҮГЭЭР САРД ХАМГИЙН ӨНДӨР ЭКСПОРТ ХИЙЛЭЭ Замын-Үүд, Эрээний бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа ЗГ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд нийт 579 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгажээ Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон Ж.Чинбүрэн: Томуугийн эсрэг вакцины хамрагдалт өндөр байгаа нь сайшаалтай Хадгаламжийн хүү 30%-аар нэмэгдлээ Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас орох төлөвтэй байна
Б.Ууганбаяр :1,328 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд 26,692 болж байна

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэхээр 10,000 гаруй хүнээс шинжилгээ авах явцад 1,328 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 26,692 болж байна. 1,328 тохиолдлын гурав нь гадаадаас зөөвөрлөгдсөн халдвар бол

  • 1,245 нь Улаанбаатар хотод,
  • 80 нь орон нутагт бүртгэгдлээ. 

Архангайд 79 хүн, Баян-Өлгийд 5, Баянхонгорт 22, Булганд 9, Говьсүмбэрт 21, Дархан-Уулд 142, Дорноговьд 1, Дорнодод 16, Дундговьд 35, Орхонд  93, Өвөрхангайд 31, Сүхбаатарт 77, Сэлэнгэд 49, Төв аймагт 168, Увсад 20, Ховдод 96, Хөвсгөлд 14, Хэнтийд 28 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт 426 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 13,772 боллоо.  Халдварын улмаас 3,789 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн 2,124
  • Хүндэвтэр 1,293
  • Хүнд 309
  • Маш хүнд 63 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 5,140 иргэнд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Нийтдээ 3,914 хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа. 

Өнгөрсөн хоногт таван нас баралт/48 настай эрэгтэй, 90, 72, 61 настай эмэгтэйбүртгэгдсэний нэг нь халдвар авсан ч өөр өвчний улмаас нас барсан байна. 49 настай эрэгтэй хүн ГССҮТ-д тархины гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж байжээ.

Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа" гэлээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан