Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулав Дуудлага худалдаагаар “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах нийт 1222 ам метр талбайг 1.9 тэрбум төгрөгөөр худалдлаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЕСДҮГЭЭР САРД ХАМГИЙН ӨНДӨР ЭКСПОРТ ХИЙЛЭЭ Замын-Үүд, Эрээний бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа ЗГ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд нийт 579 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгажээ Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон Ж.Чинбүрэн: Томуугийн эсрэг вакцины хамрагдалт өндөр байгаа нь сайшаалтай Хадгаламжийн хүү 30%-аар нэмэгдлээ Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас орох төлөвтэй байна Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний 10 сарын байдлаар 135 медаль хүртлээ
ПСР шинжилгээний таван цэг ажиллаж байна

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт дөрөвдүгээр сарын 20-нд иргэдээс нийт 195 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 17 секунд, иргэнтэй ярьсан хугацаа 1.50 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 22 иргэн хандсанаас 11 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 11 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 92 буюу 47.2 хувийг НОК-оос гаргасан шийдвэртэй холбоотой /үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн байгууллагууд, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн машинууд хэрхэн замын хөдөлгөөнд оролцох тухай/ дуудлага эзэлж байна.

1800-1200 тусгай дугаарт иргэдээс ирж байгаа түгээмэл асуултад хариулт өгье.

-ПСР шинжилгээг хаана өгөх боломжтой вэ?

-Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох болон орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэд дараах цэгүүдэд цаг авалгүй шинжилгээнд хамрагдана. Мөн дээрх шалтгаанаар хөдөө, орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлнэ.

Шинжилгээний таван цэг ажиллаж байна. Тодруулбал,

  • Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль
  • Баянгол дүүргийн 13 дугаар сургууль
  • Хан-Уул дүүрэг Буянт-Ухаа спортын ордон
  • Сонгинохайрхан дүүрэг Таван шарын Номин агуулахын гадна талбай
  • Баянзүрх дүүрэг “Тэнгэр” плаза гадна талбай.

-Ойрын хавьтал болсон тохиолдолд хэрхэх вэ?

-Ойрын хавьтал болсон иргэд гэртээ 10 хоног халдвар хамгааллын дэглэм баримтлан /өөрийгөө тусдаа өрөөнд гэр бүлийнхнээс тусгаарлах, тусдаа аяга халбага хэрэглэх, ариутгалын бодисоор болон белезинатай усаар чийгтэй цэвэрлэгээ хийх/ тусгаарлагдах хэрэгтэй.  ПСР шинжилгээг гурав болон найм дахь хоногт дүүргийн Хариу арга хэмжээний тандалтын баг гэрээс нь очиж авч байгаа. Зайлшгүй шаардлага /Коронавируст халдварын шинж тэмдэг илэрсэн, биеийн байдал муудсан/-тай нөхцөлд иргэд өрхийн эмчтэйгээ холбогдоно. Дуудлагын дагуу бэлтгэгдсэн баг гэрт нь очиж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Бүх дүүрэгт зөвлөх эмч нарын баг байгуулсан бөгөөд өрхийн эмч нарт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

1 Сэтгэгдэл
Нийслэлийн 5 цэгт ѳчигдѳр15000 хүнд коронавирусын шинжилгээ хийгдэж. Үүнээс 1100 хүн халдвартай болох нь тодорхойлогджээ. Нэг цэгт дунджаар 3000 иргэнд шинжилгээ хийсэн байна.
Хамгийн их уншсан