Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
“Нөхөн сэргээлт 2024” нэгдсэн арга хэмжээ Сэлэнгэ аймгаас эхэлж байна

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж улсын хэмжээнд уул уурхайн улмаас эвдрэлд орсон 8000 га талбайг нөхөн сэргээх зорилт тусгасан. Энэ хүрээнд БОАЖ-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг 4-р 9-нөөс 11-ний өдрүүдэд сарын  Сэлэнгэ аймагт ажиллалаа.

Салбарын дундын хамтарсан байнгийн ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг, Ялбаг гэх газарт уул уурхай болон бичил уурхай, хууль бус олборлолтын улмаас эвдэрч олон жил орхигдсон талбайнуудад шалгалт хийж, газар дээр нь ажиллалаа. Ингэхэд бичил уурхайн дүгнэлт гаргуулаагүй, журмын дагуу олборлолт, нөхөн сэргээлт хийгээгүй, хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор уурхайн кемпийг барьсан, техник хэрэгслийг байрлуулан засвар үйлчилгээ хийж байсан зэрэг зөрчлүүд илэрсэн.

Мөн тус нутагт орших ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монтэнгэр” компанийн үйл ажиллагаа явуулахад бэлтгэж буй байдал болон бичиг баримттай танилцаж, цаашид бичиг баримтын бүрдлийг хангах, анхаарч ажиллах асуудлаар мэргэжил, арга зүйн зөвлөмж өглөө.

Түүнчлэн тус газарт уул уурхайн болон бичил уурхай, хууль бус олборлолтын улмаас эвдрэлд орсон 200 га талбайд 4321 м3 овоолго үүссэн болохыг агаарын ортофото зураглал хийж тогтоолоо.

Цаашид БОАЖЯ дөрвөн сайдын хамтарсан тушаалын дагуу батлагдсан “Нөхөн сэргээлт 2024” арга хэмжээний хүрээнд нөхөн сэргээлт хийх орон нутгуудад төлөвлөгөөний дагуу газар дээр нь ажиллаж, нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх юм.

Эх сурвалж:БОАЖЯ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан